Нүүр хуудас Уран сайханО.Хулан “ELLE” сэтгүүлийн нүүрийг чимлээ

О.Хулан “ELLE” сэтгүүлийн нүүрийг чимлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол Улсын Гавьяат тамирчин, сагсан бөмбөгчин О.Хулан олон улсын нэр хүндтэй “ELLE” сэтгүүлийн нүүрэнд гарлаа.

Тэрээр өнгөрсөн зун Хятадын эмэгтэй сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Вухан ШенФан” багтай гэрээ байгуулсан бөгөөд энэ удаа FIBA 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчидтай хамтран ELLE-ийн томоохон төсөлд оролцжээ.

“Her Wings, Her Wins” уриан дор хэрэгжсэн энэхүү сурталчилгаа нь 3×3 төрлийн хотын соёл, эрч хүч, эмэгтэй тамирчдын өөртөө итгэл, онцлог шинжийг харуулах зорилготой байв.

Сурталчилгаанд:

  • Sandra Ygueravide
  • Marie Mane
  • О.Хулан
  • Yujie Chen
  • Bei Liu
  • ZhiTing Zhang
  • Yuting Deng

гэсэн нэртэй тоглогчид багтжээ.

Энэхүү кампанит ажил ELLE-ийн WeChat болон Weibo сувгаар нийт 15 сая гаруй дагагчид хүрсэн нь төслийн цар хүрээг илтгэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх