Нүүр хуудас Кино“Чөтгөрийн ангууч” бокс-оффисыг эзэгнэв

“Чөтгөрийн ангууч” бокс-оффисыг эзэгнэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Чөтгөрийн ангууч” цуврал анимейшний хамгийн сүүлийн анги болох “Demon Slayer: Kimetsu No Yaiba — Infinity Castle: Part 1” Хойд Америкийн зах зээлд нээлтээ хийж, эхний өдрүүддээ 70 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.

Энэхүү бүтээл нь алдарт манга цувралаас сэдэвлэсэн бөгөөд Японд бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой гурав дахь кино болж амжилт үзүүлснийхээ дараа АНУ, Канадын кино театруудад гарч эхэлсэн юм.

Анимейшнийг Японы Sony, Америкийн Crunchyroll компани хамтран дэлгэцнээ гаргасан бөгөөд киноны зах зээлийн шинжээчдийн тооцоолсноор энэ нь анимейшн киноны түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нээлт болж байна. Өмнө нь 1999 онд гарсан “Покемон” л энэхүү амжилтад дөхөж байсан юм.

Киноны үйл явдал Танжиро Камадо хэмээх хүүгийн чөтгөр болж хувирсан эгчийгээ аврах тэмцлийн үргэлжлэлийг харуулдаг.

Бокс-оффисын шилдэг тав

  1. “Demon Slayer: Infinity Castle: Part 1” — 70 сая ам.доллар
  2. “The Conjuring: Last Rites” — 26.1 сая ам.доллар (өмнөх долоо хоногт 84 сая ам.долларын орлого олсон)
  3. “Downton Abbey: The Grand Finale” — 18.1 сая ам.доллар
  4. “The Long Walk” (Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн) — 11.5 сая ам.доллар
  5. “Toy Story” (30 жилийн дараа дахин дэлгэцнээ) — 3.5 сая ам.доллар

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх