Нүүр хуудас УрлагДэлхийн од Монголд: Fat Joe шилдэг уран бүтээлчидтэй тайзнаа гялалзана!

Дэлхийн од Монголд: Fat Joe шилдэг уран бүтээлчидтэй тайзнаа гялалзана!

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Fat Joe Монголын хип-хопын ододтой хамт тоглоно

Дэлхийн хип-хопын урсгалын тэргүүлэгчдийн нэг, алдарт реппер Fat Joe Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран «Zone X» тоглолтод оролцоно. Энэхүү онцгой арга хэмжээ 2025 оны 9-р сарын 20-нд Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.

Fat Joe: Хип-хопын домог

Нью-Йоркийн Бронкс дүүргээс гаралтай Fat Joe нь реппер, продюсер, уран илтгэгч, жүжигчин бөгөөд Холливудын 12 кинонд дүр бүтээжээ. Тэрээр 1990 оноос хойш хип-хопын ертөнцөд тэсрэлт хийж, 35 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна. Түүний “Lean Back”, “What’s Luv”, “All the Way Up” зэрэг дуунууд Billboard-ын чартыг тэргүүлж, дэлхий даяар алдаршжээ. Fat Joe олон алдарт уран бүтээлчидтэй хамтарч, залуу дуучин, репперүүдийн продюсероор ажилладаг.

Монголд ирэх түүхэн мөч

Монголд зочилж буй уран бүтээлчдийн дунд Fat Joe рейтингээрээ тэргүүлж байна. Түүнийг Монголд урих гэрээний хэлэлцээр хоёр жилийн турш явагдсан бөгөөд “Zone X” төслийн хүрээнд залуучууддаа дэлхийн супер одыг эх орондоо үзэх боломжийг нээхэд томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Зохион байгуулагчид энэ тоглолт амжилттай болбол ирээдүйд Eminem, 50 Cent, Snoop Dogg зэрэг оддыг Монголд урих боломж бий гэдгийг онцолсон.

Тоглолтын хөтөлбөр ба оролцогчид

Тоглолтын гол зочин Fat Joe 75 минутын гайхалтай шоу үзүүлэх бол Монголын хип-хопын шилдэг төлөөлөл болох “Опозит”, Цэцэ, “Vanquish”, Гинжин, Mrs.M, “Vandebo” нар тус бүр 20-45 минутын тоглолт хийнэ. Энэ нь Монголын болон дэлхийн хип-хопын соёлыг нэг тайзнаа хослуулсан онцгой үйл явдал болно.

Тоглолтын бэлтгэл: Чанар, тав тухыг дээдэлнэ

Зохион байгуулагчид тайзны засал, гэрэлтүүлэг, дуугаралтын чанарт онцгой анхаарч, үзэгчдийн тав тухыг хангах үүднээс VIP хэсгийг тайзны ойролцоо шаталсан хэлбэрээр бэлдэж, ширээн дээр халуун хоол, ундаа үйлчлэхээр төлөвлөжээ.

Цаг агаар ба зөвлөмж

Задгай талбайн тоглолтын уур амьсгал цаг агаартай шууд холбоотой. 9-р сарын 20-нд Улаанбаатар хотод +18 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Тоглолтын хаалга 16:00 цагаас нээгдэх тул үзэгчид цагтаа ирж, соёлтойгоор оролцохыг зохион байгуулагчид уриалав.

Тасалбар худалдаж авах

Тасалбарыг дараах хаягуудаас авах боломжтой:

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх