Нүүр хуудас Уран сайханДэлхийн нэрт үнэт эдлэл цуглуулагч Монголд ирж лекц уншина

Дэлхийн нэрт үнэт эдлэл цуглуулагч Монголд ирж лекц уншина

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Казүми Арикавагийн айлчлал

Дэлхийд алдартай үнэт эдлэлийн цуглуулагч, “Albion Art Jewelry Institute”-ийн үүсгэн байгуулагч Казүми Арикава энэ сарын 19-нд Монголд айлчлахаар болжээ.

40 гаруй жилийн турш үнэт эдлэл, урлагийн бүтээл цуглуулж, судалгааны ажил эрхэлж буй тэрээр үнэт эдлэлийг зөвхөн гоёл чимэглэл төдий бус хөрөнгө оруулалт, урт хугацаанд нийгмийн оюун санаанд нөлөөлөх чухал хүчин зүйл гэж үздэгээ байнга онцолдог.

Чингис хаан музей дэх илтгэл

Казүми Арикава 2025 оны есдүгээр сарын 20-нд Чингис хаан Үндэсний музейд “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр лекц тавихаар төлөвлөжээ.

Урлагийн үзэсгэлэнд оролцоно

Тэрээр мөн Японы орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” нэртэй үзэсгэлэнгийн нээлтэд уригдан оролцох юм.

a9f222cb 1eed 4f33 81f2 0c4e13008709 1024x730 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх