Нүүр хуудас Кино“Anuxai’s fitness-4” шоуны бүртгэл маргааш эхэлнэ

“Anuxai’s fitness-4” шоуны бүртгэл маргааш эхэлнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Бодибилдинг, фитнессийн дэлхийн хошой аварга, “Fitness Agency”-ийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Анухай болон “ТВ8” телевиз хамтран бүтээдэг “Анухай фитнесс шоу”-ны шинэ улирлын бүртгэл маргааш буюу 2025 оны есдүгээр сарын 23-наас эхлэхээр боллоо.

Бүртгэлийн журам

Шоуны зохион байгуулагчдын мэдээлснээр, оролцогчид эхлээд “TV8 Mongolia” фэйсбүүк хуудсаар байршуулсан бүртгэлийн хуудас бөглөснөөр эхний шатны сонгон шалгаруулалтад хамрагдана. Үүний дараа нэвтрүүлгийн баг болон шүүгчид нийт 60 бүсгүйг ярилцлагад урих бөгөөд тэднээс зөвхөн зургаан хүн дараагийн шатанд шалгарах юм. Эцэст нь шүүгчдийн шийдвэрээр олон нийтийг төлөөлөх ганц оролцогчийг сонгон, “Anuxai’s fitness-4” шоуны үндсэн оролцогчдын нэг болох эрхийг олгоно. Бүртгэл есдүгээр сарын 23-25-ны хооронд үргэлжилнэ.

Нас, жингийн хязгаар тогтоогоогүй тул хүссэн бүсгүй бүр оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтын бүх үйл явцыг ил тод байдлаар камерын өмнө явуулах ажээ.

Шоуны онцлог

“Анухай фитнес шоу” нь Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг бөгөөд нэг дугаар нь дунджаар 2.1 сая хандалт авдаг бол зарим үед үзэлт нь 4.3 саяд хүрдэг байна. Шоу нь илүүдэл жинтэйгээ тэмцэж буй бүсгүйчүүдэд 45 хоногийн хугацаанд эрүүлээр бие, сэтгэл, амьдралын хэв маягаа өөрчлөх боломж олгодог. Н.Анухайн боловсруулсан тусгай дасгал, хооллолтын хөтөлбөрөөр дамжуулан оролцогчид өөрчлөлтөө үзэгчдэд бодитоор харуулдаг бөгөөд хамгийн их ахиц гаргасан нэг оролцогч эцэст нь ялагчаар тодордог уламжлалтай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх