Нүүр хуудас УрлагBTS-ийн V 10.3 сая ам.доллараар тансаг орон сууц худалдан авчээ

BTS-ийн V 10.3 сая ам.доллараар тансаг орон сууц худалдан авчээ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

БНСУ-ын дэлхийд алдартай BTS хамтлагийн гишүүн V Сөүлийн хамгийн үнэтэй хорооллуудын нэг болох Ганнам дүүргийн Чондам пентхауст шинэ тансаг орон сууц худалдан авсан байна.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллээс үзвэл тэрээр нийт 14.2 тэрбум воноор (36.35 тэрбум төгрөг) буюу 10.3 сая ам.доллараар уг орон сууцыг авсан бөгөөд ямар нэгэн зээл, барьцаа ашиглаагүй, бүрэн бэлнээр төлбөр хийсэн нь онцлог болжээ.

Орон сууцны онцлог

Тансаг зэрэглэлийн энэ пентхаус нь нийт 273.96 м.кв талбайтай бөгөөд:

  • 5 унтлагын өрөө
  • 3 ариун цэврийн өрөөтэй.

БНСУ-ын хамгийн чинээлэг одууд ч үл хөдлөх хөрөнгийг ихэвчлэн зээлээр авдаг тул V-ийн бэлэн мөнгөөр худалдан авсан нь ховор тохиолдолд тооцогдож байна.

Худалдан авалтын хугацаа

Худалдан авах гэрээг энэ оны тавдугаар сард, түүний цэргийн албанаас халагдахаас нэг сарын өмнө байгуулсан байна. Харин есдүгээр сарын 17-нд эцсийн төлбөрийг хийж, өмчлөл шилжсэний дараа V албан ёсоор орон сууцны эзэн болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Койричак 26 сентября, 2025 - 16:01

BTS-ийн гишүүдийн амжилт үнэхээр гайхалтай

Хариулах
Аячи 26 сентября, 2025 - 16:17

Фэнүүд нь бахархаж байгаа байх даа

Хариулах

Сэтгэгдэл үлдээх