Нүүр хуудас Кино“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино Хятадын олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино Хятадын олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Фужоуд болсон наадмын амжилт

Хятадын Фужоу хотод зохион байгуулагдсан 12 дахь удаагийн олон улсын кино наадмын үеэр Австралийн найруулагч Габириелль Брэдигийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Шилдэг баримтат кино”-ны шагнал хүртлээ.

Олон улсын хамтын бүтээл

Энэхүү кино нь Австралийн Over Here продакшн, Германы Chromosom Films болон Монголын Гуру медиа-гийн хамтын бүтээл бөгөөд 125 орны 2825 бүтээл өрсөлдсөнөөс тодорсон байна. Зөвхөн баримтат киноны төрөлд гэхэд 100 гаруй бүтээл өрсөлдсөн нь өрсөлдөөний чансааг илтгэж байлаа.

Монгол ахуй, дэлхийн сорилтыг харуулсан нь

Кинонд байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүсэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин Д.Даваасүрэнгийн гэр бүлийн түүхийг өгүүлдэг. Тэдний олж, алдсан зүйлсийн хамт мянга мянган жил үргэлжилсэн нүүдэлчин ахуй, соёл хэрхэн уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой нүүр тулж буйг бодитоор харуулжээ.

Оскарт нэр дэвшиж буй онцлог

“Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл нь 2026 оны “Оскар”-ын “Шилдэг олон улсын кино” төрөлд Австралийг төлөөлөн нэр дэвшсэн бөгөөд энэ удаа монгол хэлээр, Монголын нутагт зураг авалт хийж, монгол хүний түүхийг өгүүлсэн бүтээл анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж буйгаараа онцлог юм. Төслийн хүрээнд монгол уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн кино бүтээгчидтэй хамтран ажиллажээ.

Ирэх сараас уг кино Юнивишн, ДДиш, Лүүк, Вүү сувгуудаар үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх