Нүүр хуудас Кино“ШАЛЗ” уран сайхны киноны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд

“ШАЛЗ” уран сайхны киноны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болохоор бэлэн болжээ. Тус киноны зураг авалт өнгөрсөн оны есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд тулаант, адал явдалт төрлөөр бүтээгджээ.

Найруулагч, жүжигчин Б.Амарсайхан өөрийн биеэр найруулан, гол дүрд нь тоглосон уг киноны албан ёсны нээлт 10 дугаар сарын 10-нд болох аж.

Б.Амарсайхан бол Монголын кино урлагт өөрийн байр суурийг хэдийнээ баталсан уран бүтээлч. Түүний “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” зэрэг уран бүтээлүүд үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.

Сүүлийн гурван жилд гэхэд л тэр “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж”, “Эргэж ирэхгүй намар” уран сайхны киногоороо эх орноо “Оскар”-ын наадамд төлөөлөн оролцсон билээ. Мөн “Монгол” бүтээлээ үзэгчдэд хүргэж, өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног амжилттай олны хүртээл болгосон юм.

Ийнхүү түүний шинэ бүтээл болох “ШАЛЗ” кино тун удахгүй үзэгчдийн таашаалд хүрч, адал явдал, үйл явдлын өрнөлөөрөө сонирхогчдыг татах нь гарцаагүй гэж кино судлаачид онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх