Нүүр хуудас Уран сайхан“Voice of Mongolia” шоуны шүүгч Б.Батчулууны сонголт шүүмжлэл дагууллаа

“Voice of Mongolia” шоуны шүүгч Б.Батчулууны сонголт шүүмжлэл дагууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2025 оны есдүгээр сарын 28-нд “Voice of Mongolia” шоу шинэ улирлын эхний дугаараа цацаж, шүүгчдийн бүрэлдэхүүнд Б.Батчулуун, Д.Уламбаяр, Big Gee, Н.Наранбаатар нарыг танилцууллаа. Гэвч Б.Батчулууныг шүүгчээр сонгосон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Түүний нэр 2021 онд дуучин С.Сэрчмаатай холбоотой хүчирхийллийн хэрэгт холбогдож байсантай холбоотойгоор иргэд түүнийг олон нийтийн өмнө гарах эрхгүй гэж үзэж байгаа юм. Хэрэг мөрдөгдөж байсан ч өнөөг хүртэл албан ёсны шийдвэр гараагүй бөгөөд энэ нь нийгмийн зүгээс улам хүчтэй шүүмжлэл дэгдэх шалтгаан болжээ.

“Mongol HD” телевиз болон шоуны зохион байгуулагчид уг асуудлаар одоогоор тайлбар хийгээгүй байна. Гэвч үзэгчдийн зүгээс эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн үнэт зүйлсийг үл хүндэтгэсэн алхам боллоо хэмээн хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд цаашид ямар арга хэмжээ авахыг олон нийт хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх