Богино хугацаанд өндөр үзэлттэй болжээ
“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийн найруулагч Пак Чан Вүкийн шинэ кино “No Other Choice” өнгөрсөн лхагва гарагт дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татлаа. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 609 мянган хүн үзэж, БНСУ-ын бокс оффисын жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин нээлтээсээ хойш нийт 1.73 сая үзэгчийг татсан талаар тус улсын кино зөвлөл мэдээлэв.
Шүүмжлэгчдийн үнэлгээ ба олон улсын хүлээлт
Эдийн засгийн дарамт, айдас хүйдлийг бараан егөөдлөөр дүрсэлсэн атлаа хөнгөн инээдмийн өнгө аястайгаар бүтсэн уг кино нь үзэгчдэд шинэ өнгө төрхийг мэдрүүлжээ. Шүүмжлэгчдийн хэлснээр “No Other Choice” нь зөвхөн дотоодын зах зээлд төдийгүй олон улсын кино урлагийн ертөнцөд ч шуугиан тарьж эхэлсэн байна.