Нүүр хуудас Уран сайханХиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн тайзнаа тавигдана

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн тайзнаа тавигдана

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Францын сонгодог урлагт шинэ хуудас нээгдэх гэж байна. Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа 2026 оны тавдугаар сард хиймэл оюунаар (AI) бичигдсэн анхны жүжгийг толилуулах гэж байгаа талаар Agence France-Presse (AFP) мэдээллээ.

Мольерийн хэв маягаар бичигдсэн “Одон орны зурхайч ба Худал мэргэ”

Жүжгийн нэрийг “Одон орны зурхайч ба Худал мэргэ” гэж нэрлэсэн бөгөөд Францын алдарт жүжгийн зохиолч Мольерийн (1622–1673) бүтээлүүдийн хэл найруулга, хэв маягийг хиймэл оюун судалж, түүн дээр үндэслэн бичжээ. Түүх нь нэгэн зурхайч эцэг охиндоо “дурлаагүй хүнтэй гэрлэвэл эд баялаг, аз жаргал ирнэ” хэмээн мэргэлдэг тухай бөгөөд гэрийн үйлчлэгч нь уг гэрлэлтийг таслан зогсоохыг оролддог инээдмийн өнгө аястай өгүүлэмжтэй юм.

Төслийг Сорбонны их сургуулийн дэд захирал Пьер-Мари Шовен дэмжиж ажиллаж байгаа бөгөөд тэрбээр:

“Энэ бол Мольер өөрөө бичих байсан жүжгийн нэгэн хувилбар юм. Тэр одон орон, мэргэ төлгийн сэдэвт сонирхолтой байсан нь бидэнд урам өгсөн,”
хэмээн ярьжээ.

Хиймэл оюуны уран бүтээлийн туршилт

Жүжгийн зохиолыг Францын “Mistral” нэртэй гарааны компанийн бүтээсэн хиймэл оюуны загвар бичиж байна. Уг AI системийг Мольер болон XVII зууны үеийн зохиолчдын бүтээл дээр сургасан бөгөөд хэл найруулга, логик дарааллыг мэргэжлийн шинжээчдийн комисс хянах аж.

“Бидний зорилго бол хиймэл оюун хүний бүтээлч чадварыг орлох биш, харин түүнийг өргөжүүлэх, шинэ хэлбэрээр ашиглах боломжтойг харуулах юм,”
гэж Шовен нэмж хэлсэн байна.

Тайзны чимэглэл, хувцасны загвар ч мөн хиймэл оюунаар боловсруулагдаж байгаа бөгөөд тухайн үеийн уран зураг, дүрслэх урлагийн бүтээлүүд дээр тулгуурлан загварчилжээ.

Театрын шинэ эрин

Жүжгийг фарс буюу дундад зууны үеийн инээдмийн жүжгийн төрөлд багтаан найруулах бөгөөд долоон жүжигчин, гурван хөгжимчин оролцоно. Версалийн нээлтийн дараа уг бүтээлийг Франц болон Европын бусад театрын тайзнаа тоглох төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Есукат 8 октября, 2025 - 17:37

Дэлхий өөрчлөгдөж байна! Театр хүртэл шинэ эрин рүү орж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх