HBO телевизийн удаан хүлээлттэй “Харри Поттер” цувралын шинэ бүтээлд Жон Литгоу профессор Альбус Дамблдорын дүрд тоглохоор албан ёсоор батлагдлаа. Түүний урт цагаан сахал, саарал дээлтэй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар үзэгчдийн дунд шуугиан дэгдээжээ.
“Амьдралын шинэ хуудас” гэж нэрлэсэн
Ахмад жүжигчин Литгоу Entertainment Weekly-д өгсөн ярилцлагадаа:
“Энэ бол миний карьер дахь дараагийн том алхам, магадгүй миний амьдралын цоо шинэ хуудас,”
хэмээн сэтгэл хөдлөлтэйгөөр ярьжээ.
Тэрээр уг дүрд бэлтгэхийн тулд хэлний тусгай сургалтанд хамрагдаж, Дамблдорын ухаалаг, нам гүм атлаа дотоод хүчтэй дүр төрхийг гаргахын тулд жүжиглэх арга барилаа эрс өөрчилсөн байна.
Олон нийтийн хандлага
Жон Литгоуг энэ дүрд тоглох шийдвэр нь эхэндээ шүүмжлэл дагуулсан ч кино шүүмжлэгчид “ямар ч дүрийг амилуулж чаддаг олон талт жүжигчин” хэмээн өндрөөр үнэлж байгаа юм. Тэрээр өмнө нь “The Crown”, “Dexter” зэрэг олон ангит кинонд тоглосноороо нэрд гарсан билээ.
Бусад гол дүрүүд ба найруулагч
Шинэ “Харри Поттер” цувралд:
- Жанет МакТир — профессор МакГонагалл,
- Папа Эссиеду — профессор Снегг,
- Ник Фрост — Рубеус Хагридын дүрийг бүтээхээр болжээ.
Цувралын найруулагчаар “Чернобыл”, “Succession (Зал залгамжлал)” бүтээлүүдээрээ танигдсан Иохан Ренк ажиллаж байгаа бөгөөд эхний анги 2026 оны эхээр HBO болон Max платформуудад нээлтээ хийх төлөвтэй байна.