Нүүр хуудас УрлагT-ara хамтлагийн Ареум хүүхдийн хүчирхийлэл болон гүтгэлгийн хэргээр тэнсэн харгалзах ял авлаа

T-ara хамтлагийн Ареум хүүхдийн хүчирхийлэл болон гүтгэлгийн хэргээр тэнсэн харгалзах ял авлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг T-ara-гийн гишүүн асан Ареум (жинхэнэ нэр — Ли Ареум) хүүхдийн хүчирхийлэл, гүтгэлгийн хэрэгт буруутайд тооцогдож, тэнсэн харгалзах ял авчээ.

Стар Ньюсийн мэдээлснээр, Сувон дүүргийн Ансан хотын шүүхийн 9-р танхим энэ оны эхэнд түүнд 8 сарын хорих ял оноож, хоёр жилээр тэнсэж, мөн хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 40 цагийн сургалтад хамрагдах шийдвэр гаргасан байна.

Ареум уг шийдвэрийг давж заалдсан ч шүүх ялыг хэвээр үлдээжээ.

Хэргийн дэлгэрэнгүй

2025 оны гуравдугаар сард Ареум өөрийн хуучин нөхрийг хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээнд илчилсний дараа амиа хорлохыг завдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гарч байв. Гэвч цагдаагийн мөрдөн байцаалтаар түүний хуучин нөхөр хүүхэд хүчирхийлээгүй болох нь тогтоогджээ.

Үүний дараа хуучин нөхөр нь Ареум болон түүний ээжийг бага насны хүүхдийг хулгайлсан, нэр төрд халдсан хэмээн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхээс Ареумын эжид дөрвөн сарын хорих ялыг нэг жилээр тэнсэн харгалзах шийтгэл оноосон бөгөөд тэднийг цагдан хорихгүйгээр яллагдагчаар татсан гэж мэдээлжээ.

Өмнөх амьдрал

Ареум 2012 оны долдугаар сард T-ara хамтлагийн гишүүнээр урлагийн замналаа эхэлсэн ч ердөө нэг жилийн дараа хамтлагаа орхисон юм. Тэрбээр 2019 онд бизнес эрхлэгч нэгэн эртэй гэрлэж, хоёр хүүтэй болсон.

Салсныхаа дараа Ареум олон нийтийн сүлжээнд хуучин харилцаа, гэр бүлийн асуудлаа илчилж, шүүмжлэл дагуулж байсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сард дахин хайр дурлалын талаар зарласан нь дахин олны анхаарлын төвд оруулсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх