Өмнөд Солонгосын F-IV хамтлагийн дуучин Жан Хэ Ён хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст 45 насандаа таалал төгсжээ.
Хамтлагийн гишүүн Ким Хён Сү энэ сарын 10-нд олон нийтийн сүлжээнд “Баяртай найз минь. Диваажинд дахин уулзъя” хэмээн бичиж, гашуудлын мэдээг олон нийтэд хүргэсэн байна.
Жан Хэ Ён уран бүтээлийн гараагаа 1997 онд “Kid” хамтлагаар эхэлж, 2002 онд Со Жи Вон, Ү Жүн Тэ нарын хамт F-IV хамтлагийг байгуулан “Girl”, “I’m Sorry”, “Ring” зэрэг хит дуунуудаараа олонд танигдсан юм.
F-IV нь К-попын эхэн үеийн хөвгүүдийн хамтлагуудын нэг бөгөөд 2000-аад оны эхээр Ази даяар олон шүтэн бишрэгчтэй болж байсан. Түүний гэнэтийн үхэлд фенүүд болон хамтлагийн анд нөхөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.