Нүүр хуудас УрлагАПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G-Dragon болон Ча Ын Ву оролцов

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G-Dragon болон Ча Ын Ву оролцов

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

К-попын одод АПЕК-ийн тайзнаа

2025 оны аравдугаар сарын 31-нд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолын арга хэмжээ үзүүлбэр, урлагийн хөтөлбөрөөрөө онцгой болов. Арга хэмжээний тайзнаа дэлхийн к-попын хоёр алдарт од — “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon болон дуучин, жүжигчин Ча Ын Ву нар гарч, олон улсын зочид төлөөлөгчдөд зориулсан тоглолт үзүүллээ.

Ёслолын ажиллагаа “Lahan Select” зочид буудалд болж, үдэшлэгийн хөтлөгчөөр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин Ча Ын Ву ажилласан юм. Тэрбээр одоогоор хугацаат цэргийн алба хааж байгаа хэдий ч тус арга хэмжээнд оролцохоор түр хугацаанд чөлөөлөгджээ.

G-Dragon — АПЕК-ийн элч төлөөлөгчийн хувиар тайзан дээр

“Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon энэ жил АПЕК-ийн соёлын элч төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд хаалтын ёслолын үеэр “Power”, “Home Sweet Home”, “Drama” зэрэг хит уран бүтээлээ амьд дуугаар дуулжээ. Түүний тайзны үзүүлбэрийг дэлхийн олон орны төрийн тэргүүн, сайд, бизнесийн удирдагчид хүлээн авч, халуун алга ташилтаар угтсан байна.

G-Dragon-ы оролцоо АПЕК-ийн арга хэмжээг илүү орчин үеийн, залуусыг татах өнгө аястай болгосон гэж зохион байгуулагчид онцолжээ.

rcv.yna .20251031.pyh2025103124420001300 p1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх