Нүүр хуудас Кино“Physical Asia” шоуны эхний хасагдалт өнөөдөр тодорно

“Physical Asia” шоуны эхний хасагдалт өнөөдөр тодорно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ази тивийн найман улсын өрсөлдөөн улам ширүүсч байна

Нэтфликсийн нэр хүндтэй реалити шоу “Physical Asia”-гийн хоёр шинэ анги өнөөдөр цацагдах бөгөөд энэ удаагийн дугаараар эхний улс шоунээс хасагдах гэж байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн энэхүү төсөлд Ази тивийн найман улс хүч, тэсвэр тэвчээр, стратегийн өрсөлдөөнөөрөө өрсөлдөж буй билээ.

“Бөмбөг булаацалдах” тулаанд дөрвөн баг оролцоно

Өмнөх “Сүйрсэн хөлгөөс ачаа зөөх” даалгаварт ялагдсан Япон, Индонез, Филиппин, Тайландын багууд өнөөдрийн “Бөмбөг булаацалдах” нэртэй тэмцээнд хүч үзнэ.
Эдгээр дөрвөн баг хоёр хоёроороо өрсөлдөж, таван хэсэгтэй тулаанд оролцоно. Үр дүнд нь хоёр баг ялж, хоёр баг шоунаас хасагдах юм.

“Багийн төлөөллийн тэмцээн” — дараагийн шатны сорил

Ялсан хоёр баг нь өмнөх шатны ялагч Өмнөд Солонгос, Монгол, Турк, Австралийн багуудтай хамт “Team Representative Match” буюу “Багийн төлөөллийн тэмцээн” нэртэй гурав дахь шатанд өрсөлдөнө.

Энэ шатны тэмцээн нь нийт дөрвөн төрөлтэй бөгөөд баг бүрээс нэг төлөөлөгч сонгогдож төрөл тус бүрд оролцоно.
Төрлүүд дараах байдлаар зарлагджээ:

  • Hanging On
  • Stone Totem Endurance
  • Bag Passing
  • Pole Vaulting

Багууд төрөл бүрд авсан байраараа оноо цуглуулах бөгөөд нэгдүгээр байр – 3 оноо, хоёрдугаар байр – 2 оноо, гуравдугаар байр – 1 оноо гэж тооцно.
Нийлбэр оноогоор хамгийн бага дүнтэй нэг баг шоунаас хасагдах юм.

Шинэ ангиуд өнөөдөр цацагдана

“Physical Asia” шоуны 5 болон 6 дугаар ангиуд өнөөдөр 16:00 цагаас Netflix платформоор цацагдаж эхэлнэ.
Энэхүү дугааруудаар эхний хасагдах улс тодорч, үлдсэн багууд цаашдын сорилтуудад хүч сорих болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх