Эрүүл амьдрал, шинэ дүр төрх — “Anuxai’s Fitness” эргэн ирлээ
Биеийн тамир, фитнесийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээгч үндэсний шоу нэвтрүүлэг “ANUXAI’S FITNESS” өнөөдөр /2025.11.06/ нээлтийн дугаараа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Энэ удаагийн буюу дөрөвдүгээр улиралд нийгмийн янз бүрийн салбарт өөрийн байр суурь, нөлөөгөө тогтоосон, зан араншин, ажил мэргэжил, бие бялдраараа ялгарах таван бүсгүй өрсөлдөхөөр сонгогдсон байна.
Тэдний дундаас Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг онцгой анхаарал татаж байна.
“Драм”-ын Отгоо фитнесийн тайзан дээр
Г.Отгонцэцэг урлагийн гараагаа “Хувьсал” продакшн-аас эхэлж, тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ өөрийн авьяас, гоо үзэсгэлэнг харуулсан уран бүтээлч. Тэр УДЭТ-ын босгыг даван орсноор үзэгчдийн дунд “Драм-ын Отгоо” хэмээн танигдсан билээ.
Түүнийг олон хүн “Орхидос” уран сайхны киноны хойд эхийн дүрээр нь мэддэг бөгөөд энэ дүр нь түүнийг нэгэн зэрэг хайрлуулж, бас үзэн ядуулж чадсан хүчирхэг тоглолтын жишээ болсон юм.
45 хоногийн өөрчлөлт
Энэ удаад жүжигчин Г.Отгонцэцэг урлагийн тайзнаас түр холдож, “Anuxai’s Fitness” шоуны оролцогчийн хувиар өөрийгөө сорихоор шийджээ. Тэрээр 45 хоногийн турш дотоод ба гадаад гоо үзэсгэлэнгээ хөгжүүлж, өөрийн төгс хувилбарыг бүтээхийг зорьж байна.
Үзэгчид жүжигчин Отгоогийн шинэ дүр төрх, өөрчлөлтийг шоуны туршид алхам алхмаар харж, түүний хүч, тэвчээр, өөрийгөө дахин нээж буй аяллыг дагах болно.