“Bridgerton”-ы од Жонатан Бейли нэр хүндтэй жагсаалтыг тэргүүллээ
Алдарт “People” сэтгүүл 2025 оны “Оны хамгийн халуухан залуу”-гаар жүжигчин Жонатан Бейли-г нэрлэлээ. 37 настай Бейли нь энэхүү шагналын 40 жилийн түүхэнд ЛГБТ төлөөлөгчөөс анх удаа уг цолыг хүртсэн жүжигчин болж байна.
“Намайг жинхэнэ халуун гэж ойлгодогт баяртай байна”
Жонатан Бейли шагнал хүртсэний дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Энэ бол нэр төрийн хэрэг. Би оны эхээр шагнал авах болсноо мэдсэн. Сэтгүүлийн газар халуун, тачаангуй байхыг жинхэнээсээ ойлгодог хүнд энэ шагналыг өгсөнд баяртай байна.”
“Bridgerton”-оос Холливудын том төслүүд рүү
Бейли үзэгчдэд Netflix-ийн “Bridgerton” цувралаар дамжуулан танигдсан. Түүний бүтээсэн дүр Холливудад хөл тавих үүдийг нээж, нэр хүндийг нь өсгөсөн юм.
2025 онд тэрээр хоёр томоохон төсөлд оролцож байгаа бөгөөд:
- “Wicked: For Good”
- “Jurassic World: Rebirth”
киног үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
“Орчин үеийн эр хүний дүр төрхийг харуулсан жүжигчин”
“People” сэтгүүлийн редакцийн тайлбарт:
“Жонатан Бейли бол орчин үеийн эр хүн ямар байх ёстойг элдэв чимэглэлгүйгээр харуулж өгсөн жүжигчин.”
хэмээн тодорхойлжээ.
Сүүлийн таван жилийн “хамгийн халуухан” эрчүүд
Сэтгүүл сүүлийн жилүүдэд төрөл бүрийн дүр төрх, нас, гарал үүсэлтэй эрчүүдийг онцолж иржээ:
- 2020 — Майкл Б. Жордан
- 2021 — Пол Радд
- 2022 — Крис Эванс
- 2023 — Патрик Демпси
- 2024 — Жон Красински
Жонатан Бейлигийн ялалт нь “People”-ийн жагсаалтын түүхэнд олон талт байдлыг илэрхийлсэн шинэ алхам болсон гэж шинжээчид үнэлж байна.