K-pop-ийн домогт уран бүтээлч G-DRAGON дэлхийн 16 хотод амжилттай үргэлжилсэн “ÜBERMENSCH” аялан тоглолтоо 38 тоглолтын дараа Сөүл хотын Gocheok Sky Dome-д гурван тусгай тоглолтоор өндөрлүүлэхээр боллоо.
Сүүлийн гурван тоглолт — Сөүлд
Энэхүү аялан тоглолтын сүүлийн үзүүлбэрүүд 2025 оны 12-р сарын 12–14-ний өдрүүдэд Сөүл хотын Гуро дүүрэгт байрлах Gocheok Sky Dome-д болно.
- Фен клубын урьдчилсан тасалбар:
- Coupang Play — 12-р сарын 8-ны 20:00 (KST)
- Interpark Global — 12-р сарын 8-ны 21:00 (KST)
- Ерөнхий тасалбарын худалдаа:
- 12-р сарын 9-ний 20:00 (KST)
38 тоглолт, 16 хот, сая гаруй фен
“ÜBERMENSCH” аялан тоглолт 2025 оны 3-р сард Кёнги мужийн Гоян хотоос эхэлж, дараах 16 хотод үргэлжилжээ:
Токио, Булакан, Осака, Макао, Сидней, Мельбурн, Тайбэй, Куала Лумпур, Жакарта, Хонконг, Ханой, Ньюарк, Лас Вегас, Лос Анжелес, Парис гэх мэт.
Нийт 38 тоглолт хийхдээ тэрбээр сая гаруй үзэгчдийг татсан бөгөөд саяхан Ханой хотын 8Wonder Ocean City-д болсон тоглолтод 84,000 фен оролцсон нь түүний хамгийн том амьд тоглолтуудын нэг болсон байна.
G-DRAGON-ийн түүхэн аялан тоглолт
Энэхүү аялан тоглолт нь зөвхөн түүний урлагийн эргэн ирэлт төдийгүй, дэлхийн тайзнаа K-pop-ийн бие даасан уран бүтээлчдийн шинэ стандарт тогтоосон үйл явдал болжээ.