БНХАУ-ын Чэнду хотод болсон CS2 төрлийн “IEM Chengdu 2025” тэмцээн өндөрлөж, аварга болон шилдгүүд тодорлоо. Финалын тулаанд Бразилын “Furia” баг Францын “Vitality” багийг 3:0 харьцаагаар (Ancient – 13:11, Inferno – 13:10, Overpass – 13:11) буулган авч, 285 мянган ам.долларын эзэн болов. Харин “Vitality” хоёрдугаар байр эзэлж, 150 мянган ам.доллар хүртжээ.
Аваргууд ба шилдэг багууд
Furia: Molodoy, Yekindar, Fallen, Kscerato, Yuurih, Sidde (дасгалжуулагч)
Vitality: ZywOo, Apex, Ropz, Flamez, Mezii, Xtqzzz (дасгалжуулагч)
Харин гуравдугаар байранд “Falcons” баг шалгарсан бөгөөд тэд “MOUZ”-ыг 2:1 (Ancient – 13:5, Inferno – 11:13, Mirage – 13:6) харьцаагаар ялжээ.
Казахстаны Molodoy — Тэмцээний MVP
Тэмцээний Шилдэг тоглогч (MVP)-оор “Furia” багийн казах тамирчин Данил “Molodoy” Голубенко тодорлоо. Тэр өмнө нь “FISSURE Playground 2” тэмцээнд мөн шилдгээр шалгарч байсан бөгөөд энэ удаа дахин гайхалтай амжилт үзүүлжээ.
Шагнал гардуулах үеэр Molodoy хэлэхдээ:
“Furia багт нэгдэх шийдвэр бол миний амьдралын хамгийн зөв алхам байлаа. Мэдээж би ‘Оны шилдэг шинэ тоглогч’-ийн шагнал авбал баяртай байх л байсан. Гэхдээ миний хувьд хамгийн чухал нь багийн ялалт, аваргын цом юм.”
Тэмцээний шилдэг 10 тоглогч
- molodoy (Furia) — 1.27 Rating
- m0NESY (Falcons) — 1.33 Rating
- ZywOo (Vitality) — 1.29 Rating
- sh1ro (Team Spirit) — 1.28 Rating
- KSCERATO (Furia) — 1.23 Rating
- xertioN (MOUZ) — 1.21 Rating
- donk (Spirit) — 1.20 Rating
- 910 (The MongolZ) — 1.20 Rating
- flameZ (Vitality) — 1.19 Rating
- ropz (Vitality) — 1.19 Rating
