Нүүр хуудас Кино“Predators: Badlands” кино нээлтийн долоо хоногт бокс оффисыг тэргүүллээ

“Predators: Badlands” кино нээлтийн долоо хоногт бокс оффисыг тэргүүллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

1987 онд эхэлсэн алдарт “Predator” франчайзын хамгийн сүүлийн анги болох “Predators: Badlands” кино энэ сарын 7-нд нээлтээ хийж, нээлтийн долоо хоногтоо 30 сая ам.долларын орлогоор бокс оффисын жагсаалтыг тэргүүллээ.

Энэхүү амжилт нь тус франчайзын түүхэнд 2004 оны “Aliens vs. Predator”-ийн дараа хамгийн өндөр нээлтийн орлогоор хоёрт бичигдэж байна.

Гол дүрүүд ба найруулга

Шинэ ангид Элле Фаннинг Тиагийн дүрд, Димитриус Колоаматанги Декийн дүрд тогложээ. Киноны найруулагчаар франчайзын өмнөх ангид ажиллаж байсан уран бүтээлчдийн баг дахин оролцсон бөгөөд “Predators: Badlands” нь хүний амьд үлдэх тэмцэл, технологийн хүч, анчдын сэтгэлзүйг илүү гүнзгий харуулснаараа онцлог гэж шүүмжлэгчид онцолж байна.

Disney-ийн томоохон хөрөнгө оруулалт

Киног “Disney” студи бүтээсэн бөгөөд тус компани энэхүү төслийг 105 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлжээ. Кино шүүмжлэгчид “Predators: Badlands”-ийг франчайзын шинэ үеийг эхлүүлсэн уран бүтээл хэмээн тодорхойлж байна.

Хоёр долоо хоногийн дотор киноны орлого 50 сая ам.доллар давна гэсэн таамаг гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх