Нүүр хуудас Уран сайхан“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Их Британийн уран бүтээлч Мейсон Стормын улс төрийн өнгө аястай, ёгт утгатай “Гэгээнтэн үү? Нүгэлтэн үү?” хэмээх баримал Швейцарын Базель хотын “Gleis 4” галерейд тавигджээ. Анх уг баримлыг Базелийн төмөр замын вокзал дээр олон нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн ч олон нийтийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэж үзээд үзэсгэлэн дотор шилжүүлсэн байна.

Трампын бодитоор хийсэн маргаантай дүрслэл

Ерөнхийлөгч асан Дональд Трампын бодит хэмжээтэй (1,47 × 0,83 м) дүрслэл бүхий уг барималд Трамп:

  • Загалмай дээр хэвтэж буй байдлаар
  • АНУ-ын шоронгийн хоригдлууд өмсдөг улбар шар комбинезонтой
  • Хэвтэж буй загалмай нь үхлийн тарианы дамнуургыг санагдуулам хэлбэртэй

өөрөөр хэлбэл орчин цагийн цаазын хэлбэрийг шоглон харуулсан бүтээл юм.

Мейсон Сторм улс төр, нийгмийн сэдвийг хошин, ёгт байдлаар илэрхийлдгээрээ алдартай бөгөөд олны өмнө дандаа масктай гарч ирдэг уран бүтээлч гэдгээрээ ч олны анхаарлыг татдаг.

Өндөр үнээр зарагдсан шуугиант бүтээл

“Gleis 4” галерейн эзэн Мелани Брезникийн мэдээлснээр уг баримал хэдийнэ худалдагдсан бөгөөд даатгалын үнэ нь 600 мянган франк байжээ. Харин худалдан авагчийн нэр нууц хэвээр байгаа бөгөөд “дэлхийн хэмжээний алдартан” гэж л тодорхойлсон байна.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Нүүрний үрчлээ нь ч маш тод гарсан, хэт бодит болохоор айдас хүрмээр. Ноён Трамп өөрийгөө орчин үеийн Есүсийн дүрд төсөөлж бодож болохоор. Трамп өөрийгөө дандаа зөв зүйл хийдэг гэдэгт хатуу итгэлтэй хүн” гэж онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх