Гэр бүлийн бодит асуудлыг харуулсан онцгой бүтээл
Ихэнх хүүхэлдэйн кино аз жаргалтай, төгс гэр бүлийн тухай өгүүлдэг бол “In Your Dreams” бүтээл энэ хэв маягийг эвдэж, гэр бүлд тулгардаг бодит асуудлыг хөндсөнөөрөө бусдаас ялгарч байна. Кинонд гол дүрийн охин Стиви дүү Эллиотын хамт ээж, аавыгаа салалтаас аварч үлдэхийн тулд хүсэл биелүүлдэг Sandman-ийг олохоор зүүдний ертөнц рүү аялдаг тухай гарна.
Театраас Netflix рүү шилжиж буй нь
Хүүхэлдэйн киног энэ сарын 7-нд албан ёсоор нээж, АНУ-ын кино театруудад богино хугацаанд үзэгчдэд хүргэсэн. Харин АНУ-ын цагаар 11-р сарын 14-нд, өөрөөр хэлбэл Монголын цагаар маргааш, уг бүтээл Netflix платформд орох товтой байна.
Үнэлгээ өндөр, үзэхэд тохиромжтой бүтээл
“Rotten Tomatoes” сайт дээр 36 шүүмжлэгчийн өгсөн үнэлгээгээр уг хүүхэлдэйн кино 86% оноо авсан нь шаардлага хангах төдийгүй чанартай уран бүтээл болохыг баталжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ кино нь амралтын өдөр гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой бүтээлүүдийн нэг юм.
2 комментария
Netflix-д шинэ хүүхэлдэйн кино нэмэгдэж байгаа нь сайхан байна
Маргааш гармагц нь үзнэ ээ