Нүүр хуудас Үйл явдал ба зар«The MongolZ» дэлхийн аваргад Senzu-г бүрэлдэхүүндээ багтаалаа

«The MongolZ» дэлхийн аваргад Senzu-г бүрэлдэхүүндээ багтаалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Будапештийн “Major”–т хоёр монгол баг оролцоно

Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын энэ жилийн хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “StarLadder Budapest Major 2025” Унгарын Будапешт хотноо энэ сарын 24-нөөс эхэлнэ.
1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн «The MongolZ» болон «The Huns Esports» гэсэн хоёр баг оролцох бөгөөд «The MongolZ» багийн албан ёсны ивээн тэтгэгч нь олон улсын 1xBet брэнд юм.

Үүнтэй холбогдуулан дэлхийн аваргад оролцох 32 баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан талаарх мэдээллээ өнгөрсөн шөнө албан ёсоор шинэчилж, нийтэд зарлалаа.

Senzu сэлгээний суудлаас “Major”-ын бүртгэл рүү

«The MongolZ» баг аравдугаар сарын 22-нд М.Азбаяр буюу «Senzu»-г сэлгээнд суулгаж буйгаа зарласан. Түүнийг сэлгээнд байх хугацаанд «controlez» буюу Баасанжаргалын Өнөдэлгэр үндсэн тавд тоглож, баг хоёр тэмцээнд оролцоод байна.

Гэсэн хэдий ч Senzu-г сэлгээнд суулгаснаас хойш болсон энэ хоёр тэмцээний дүнг харвал багийн нийт амжилт төдийлөн сэтгэлд хүрээгүй байгаа нь анзаарагдсан. Үүнтэй зэрэгцэн дэлхийн аваргын өмнөх бүрэлдэхүүний өөрчлөлт илүү анхаарал татах болсон юм.

Зургаа дахь тоглогчоор Senzu–г бүртгүүлэв

Тэмцээн зохион байгуулагчдын гаргасан сүүлийн бүртгэлийн мэдээллээр «The MongolZ» баг дэлхийн аваргад оролцох албан ёсны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, «Senzu»-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлжээ.

Гэхдээ энэ нь түүнийг заавал талбай дээр гарна гэсэн үг биш. Зургаа дахь тоглогч нь:

  • Үндсэн тав дахь тоглогчдоос хэн нэг нь
  • Гэмтэл авах,
  • Эрүүл мэндийн шалтгаан,
  • Бусад шалтгаанаар тоглох боломжгүй болсон үед

нөхөж оролцдог тусгай статус юм.

Тэмцээний талаарх мэдээллийг шинэчилдэг liquipedia.net сайтын бүртгэл дээр Senzu-г DNP (Did Not Play) гэсэн тэмдэглэлтэйгээр, өөрөөр хэлбэл гарааны тавд биш, зургаа дахь тоглогчийн байр суурьтайгаар багийн бүрэлдэхүүнд нэмжээ.

«The Huns Esports»–т ч өөрчлөлт орлоо

«The MongolZ»-оос гадна «The Huns Esports» баг ч өөрийн дотоод бүрэлдэхүүндээ тодорхой өөрчлөлт хийсэн байна. Тэд багийн менежер «Timothy» буюу Э.Түвшинтөгсийг бүрэлдэхүүндээ албан ёсоор нэмсэн нь тэмцээний жагсаалтад тусгажээ.

«The Huns Esports» баг тэмцээний нэгдүгээр шатнаас оролцож, ОХУ-ын «PARIVISION» багийн эсрэг энэ сарын 24-ний 21:00 цагт эхний тоглолтоо хийх хуваарьтай байна.

“The MongolZ” – шууд гуравдугаар шатнаас

Харин «The MongolZ» багийн хувьд дэлхийн аваргын гуравдугаар шатнаас тоглолтоо эхлүүлэх эрхээ өмнөх амжилтаараа авсан. Тэд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн Будапештийн дэвжээнд гарч, Major–ын гол өрсөлдөөнд нэгдэнэ.

Senzu талбайд бодитоор гарч тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүнийг бүрэлдэхүүнд нэмж, зургаа дахь тоглогчийн статустай болгосон нь багийн дотоод тактик, сэтгэлзүйн хувьд чухал нөөц, уян хатан байдал авчирч байна гэж үзэж болно.

vrd5e0 f5599344 8567 437f bc11 b4543a250abd x974
amvln8 g59ztlnw4aaqttn x974
dt5dqs g59ztlqxsaai9qz x974

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх