Нүүр хуудас Кино“Avatar: Fire and Ash” тун удахгүй дэлгэцнээ

“Avatar: Fire and Ash” тун удахгүй дэлгэцнээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жэйк, Нейтиригийн гэр бүлд шинэ эмгэнэл, шинэ дайсан

“Avatar: Fire and Ash” уран сайхны кино 12-р сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийхээр товлогдлоо. Найруулагч Жеймс Камероны домог болсон “Avatar” цувралын гуравдугаар анги болох энэ бүтээлээр Пандорагийн түүх шинэ шатанд гарна.

Энэ удаа Жэйк болон Нейтири хамгийн ихээр хайрладаг зүйлээ — гэр бүлээ хамгаалах тэмцэлд гол төвд орно. Хүүгээ эмгэнэлтэйгээр алдаж, гүн шархтай үлдсэн тэд амьдралынхаа утга учрыг дахин олж, гэр бүлийнхээ дотоод тэнцвэр, эв нэгдлийг сэргээхийг хичээнэ.

Гэвч тэдний хувийн уй гашуу Пандорагийн хувь заяатай дахин огтлолцоно. RDA корпораци өмнөхөөсөө ч илүү хүчтэй, илүү дэвшилтэт технологитой болон эргэн ирж, Пандораг бүхэлд нь хяналтандаа авахыг зорьно. Байгалийг сүйтгэгч, түрэмгий бодлого нь зөвхөн На’ви ард түмний төдийгүй бүх гараг эрхэсийн ирээдүйг дахин заналхийлнэ.

Энэ бүхний дунд Пандорагийн өөр нэг хүчирхэг хүчин гарч ирнэ. Харгис, хатуу удирдагч Варангагаар удирдуулсан На’ви омог тайзнаа гарч, тэдний зорилго, аргын ялгаа Жэйкийн замыг улам төвөгтэй болгоно.

Жэйк энэ удаад зөвхөн дайчин, хувьсгалын удирдагч болох уу, эсвэл бүхнээс илүү гэр бүлээ сонгох уу — хоёрын хооронд түүнийг хэцүү, зүрх шархлуулсан сонголтууд хүлээж байна. Үүрэг хариуцлага, эх орон, хайр, эцгийн зөн совин хоорондын энэ сөргөлдөөн “Fire and Ash”-ийг сэтгэлзүйн хувьд хамгийн хүчтэй ангид тооцогдохоор болгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх