Girl’s Day хамтлагийн хуучин гишүүн, одоо алдартай жүжигчин Банг Мина болон жүжигчин Он Жү Ван нар энэ амралтын өдрүүдэд Индонезийн Бали арал дээр нууцлаг хуримаа хийхээр бэлтгэж байгааг Солонгосын томоохон хэвлэлүүд нэгэн зэрэг мэдээллээ.
Хаалттай ёслол – Найз нөхөд, хамтлагийн гишүүд ч ирэхгүй
Хуримын ёслолд зөвхөн хоёр талын ойрын хамаатан садан, гэр бүлийн гишүүд л оролцох бөгөөд бусад хүмүүсийг урьсангүй гэдгээрээ онцлог болж байна. Он Жү Ваны агентлаг Haewadal Entertainment албан ёсоор:
“Энэ бол зөвхөн гэр бүлийнхний дунд болох хувийн ёслол учраас нарийн ширийн мэдээлэл өгөх боломжгүй. Ойлголцлоор хүлээж авна уу”
гэж мэдэгдсэн бол Банг Минагийн тал ч мөн адил байр суурьтай байгаа аж. Тиймээс Girl’s Day-ийн үлдсэн гишүүд – Сожин, Юра, Хери нар ч гэсэн Бали руу нисэхгүй гэсэн үг.
Удаан жилийн нөхөрлөлөөс хайр, хайр болсон замнал
Хос долдугаар сард сүй тавьснаа олон нийтэд зарласан билээ. Тухайн үед Банг Минагийн агентлаг SM C&C:
“Банг Мина, Он Жү Ван нар олон жилийн нөхөрлөлөө хайр болгон хувиргасан бөгөөд энэ оны 11 дүгээр сараас хамтын амьдралаа эхлүүлэхээр шийдсэн”
гэж мэдэгдсэн бол Он Жү Ваны тал:
“Он Жү Ван, Мина нар энэ сарын эцсээр гэр бүл болно. Халуун баяр хүргээч!”
хэмээн фэнүүдээсээ дэмжлэг хүссэн юм.
“Beautiful Gong Shim”-ээс Бали хүртэлх хайрын түүх
Хоёрын анхны учрал 2016 оны SBS-ийн “Beautiful Gong Shim” драмын зураг авалтын талбай дээр болсон. Дараа нь “The Days” мюзикл дээр дахин хамтран ажиллаж, нөхөрлөлөө улам бэхжүүлжээ. Ойрын эх сурвалжуудын мэдээллээр Банг Минагийн аавыг өнгөрсөн үед Он Жү Ван салахгүй дэргэд нь байж, оршуулгын ёслолын турш дэмжсэн нь харилцааг нь илүү гүнзгий, бат бөх болгөсөн гол мөч болсон гэдэг.
Банг Мина (32 настай), Он Жү Ван (43 настай) – 10 жилийн насны зөрүүтэй ч хайр нас биш гэдгийг дахин баталж байна.
Girl’s Day хамтлагийн хоёр дахь гэрлэж буй гишүүн болж буй Минагийн хувьд Сожин (2023 онд Ли Дон Хатай гэрлэсэн)-ы дараа орж байна. Харин Херигийн Wootae-тай үерхэж буй цуурхал одоо ч халуун сэдэв хэвээр.