Нүүр хуудас Кино“Disney” Олафыг амилууллаа: “Frozen”–ы баатар робот болж төрөв

“Disney” Олафыг амилууллаа: “Frozen”–ы баатар робот болж төрөв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Олаф дэлгэцээс бодит ертөнцөд

“Disney” компани “Frozen” анимейшний фэнүүдэд зориулан Олаф дүрийг хиймэл оюунд суурилсан, бодит хөдөлгөөнтэй робот хэлбэрээр бүтээж, Парис болон Хонконгийн зугаа, соёлын цогцолборуудад олонд анх удаа танилцууллаа.

Цасан хүн Олафын энэ хувилбар нь паркуудын доторх тусгай бүсэд байрлаж, жуулчид, хүүхдүүдтэй шууд харилцаж, бие даан “амьдарч” буйгаараа онцлог юм.

Хөдөлгөөн, харилцаа, “задлагддаг” дизайн

Шинэ робот Олаф нь ам, нүд, хамар, гар зэрэг нүүр, биеийн хэсгүүдээ чөлөөтэй хөдөлгөж, хүүхэд болон зочидтой энгийн ярианы түвшинд харилцдаг. Ингэснээр зочдын хувьд зүгээр нэг чимэглэл бус, бодит дүртэй уулзаж байгаа мэт мэдрэмж төрүүлж байна.

Социал медиа дээр нийтэлсэн танилцуулгад:

@disneyparks From screen to reality, the next-generation robotic character representing Olaf marks a new chapter in Disney character innovation ☃️♬ original sound – Disney Parks

хэмээн дүрс бичлэгийн хамт онцолсон нь олон нийтийн сошиал сүлжээнд хүчтэй шуугиан тарьжээ.

Мөн зочид Олаф роботын хамар, гар зэрэг зарим хэсгийг салгаж үзэх боломжтой бөгөөд энэ нь хүүхдүүдийн сониуч занг өдөөсөн, туршилтын шинжтэй маркетингийн элемент болж байгаа аж.

“World of Frozen”–д туршиж буй шинэ үеийн дүр

“World of Frozen” хэсэгт түр хугацаанд байрлах энэхүү Олаф робот нь өндөр нарийвчлалтай механик, аниматроник системээр тоноглогдсон тул дүрийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнийг бараг кинон дээрхтэй нь ялгагдахааргүй түвшинд илэрхийлдэг гэж “Disney” тайлбарлаж байна.

Ингэснээр тус компани хүүхдүүдийн хайртай баатруудыг бодит орчинд авчран, үзэгчидтэй шууд харилцах, хэрэглэгчийн оролцоонд тулгуурласан интерактив туршлага хөгжүүлэх шинэ чиглэл рүү нэг алхам урагшилсныг харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх