Анхны хайр шигээ үлдэх кино дүр
Жүжигчин Чо Ён Ву залуу нас, хайр дурлал, өөрийгөө таних тухай бодлоо шинэ киноныхоо хамтаар хуваалцжээ. Тэрээр 12 дугаар сарын 24-нд залуу насны романтик кино “Even if This Love Disappears from the World Tonight”-ийг сурталчлах үеэрээ гол дүр Ким Жэ Воныг хэрхэн бүтээсэн тухай ярьсан байна.
Кинонд Жэ Вон хэмээх залуу анхны хайр Хан Со Юн (Шин Сиа)-гийнхаа дурсамжийг хадгалж үлдэхийг хичээдэг. Чо Ён Вугийн хэлснээр зураг авалтын үеийн уур амьсгал, хамтрагч жүжигчнийх нь тоглолт түүнийг өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлжээ. Шин Сиаг тоглохоор сонгосон мэдээ цацагдмагц “хоёр жүжигчний зохицол тохиролт сайн байх байх” гэсэн хүлээлт үүсэж, тэр өөрөө ч киног үзсэнийхээ дараа энэ үнэлгээг зөв гэж дүгнэсэн байна.
Сурагч байх үеийн анхны хайр
Ярилцлагын үеэр Чо Ён Ву сургуулийнхаа анхны хайрын тухай дурссан. Түүний ярьснаар тэр охин нь ангидaa хамгийн шилдэг, онц сурлагатан байжээ. Нэгдүгээр курсийн сурагчдын хүлээн авалтын үеэр тэтгэлэг хүртэж, тайзан дээр дуудагдаж байхыг нь хараад анх анхаарал нь татагдсан гэжээ.
Тэр цагаас хойш Чо илүү их хичээж, дүнгээ сайжруулахыг зорьсон ч түүнээс хоцролт багагүй байсныг нуусангүй. Өнөөдөр тэр охин нэр хүндтэй их сургуульд суралцсан нь гарцаагүй гэж боддог ч дахин уулзаагүй тухайгаа дурдахдаа энэ бүхнийг зүгээр нэг сайхан дурсамж гэж тайлбарлаж байна.
Харилцаандаа “бүхнээ зориулдаг” боловч одоо ганц бие
Чо Ён Ву өөрийн болзооны хэв маягийг тайлбарлахдаа хайртай хүндээ ихээхэн төвлөрдөг, хамтрагч нь аз жаргалтай байх нь өөрийнх нь аз жаргалын хэмжүүр болдог гэжээ. Харин одоогоор тэр ганц бие.
Завгүй хуваарь, төслүүд хоорондын шахалт нь тогтвортой харилцаанд төвлөрөх боломж бага болгодог талаар ч илэн далангүй хэлсэн. Удахгүй Япон дахь фен уулзалт, шууд дараагийн зураг авалтууд эхлэх тул ийм амьдралын хэмнэл “хосын харилцаанд ачаалал үүсгэдэг” гэдгийг тэр өөрөө ч хүлээн зөвшөөрч байна.
Гэсэн ч тэр өөрийгөө романтик хүн гэдгийг үгүйсгээгүй. Ганцаараа байх үедээ болзооны шоу нэвтрүүлэг их үздэг, ялангуяа Netflix-ийн “Better Late Than Single” зэрэг нэвтрүүлгийг дуртайгаар үздэгээ ярьжээ.
Харин харилцааны талаарх түүний хандлага энгийн: хэрэв холбоо таарахгүй бол салж, харин үнэхээр сайн хүнтэй таарсан бол түүнд чин сэтгэлээсээ хандах нь чухал гэж үздэг байна.
Он жил, өсөлт, өөрийгөө таних тухай
Өнгөрсөн жилийг дүгнэхдээ Чо Ён Ву цаг хугацаа маш хурдан өнгөрсөн ч тэр үүнийг боломжит хэмжээндээ бүтээлчээр, эрчимтэй өнгөрөөсөн гэж ярьжээ. Жүжигчний хувьд ч, хувь хүний хувьд ч өсөлт мэдэрсэн бөгөөд хамгийн чухал нь “одоо би хэн бэ гэдгээ илүү их хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж сурсан” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр, нэр хүнд нэмэгдэж, олон нийтийн анхаарал нэмэгдэхийн хэрээр өөрийгөө ажиглах, дүн шинжилгээ хийх шаардлага улам их болсон. Энэ нь дүр бүтээх арга барилдаа төдийгүй хувийн амьдралдаа илүү хариуцлагатай хандах шалтгаан болсон гэж дүгнэсэн.
Нийгмийн сүлжээний дуулиан, болгоомжтой байхыг сурсан нь
Чо Ён Ву өнгөрсөн хугацаанд нийгмийн сүлжээнд өрнөсөн маргаантай холбоотойгоор нэлээд шүүмжлэлд өртөж байсан. Энэ оны эхээр тэрээр өмнө нь бэлгийн дарамтын хэрэгт холбогдож байсан нөлөө бүхий хүмүүс, зарим нэвтрүүлэгчдийг дагаж байгаад энэ нь ил болж, дараа нь тэднийг дагахаа больж, уучлалт гуйсан байдаг.
Тэр энэ асуудлыг дурдахдаа олон нийтийн хараанд байгаа хүний хувьд “хайртаа тусмаа болгоомжтой байх хэрэгтэй” гэдгийг ойлгосон гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл жижиг сонголт, үл анзаарсан үйлдэл ч гэсэн бусдын итгэлийг алдагдуулж болзошгүй, үүнийгээ ойлгосноор цаашид юуг дагаж, юуг дэмжиж байгаагаа маш няхуур бодох болсон гэж нэмж хэлсэн.
Чо Ён Вугийн хувьд энэ туршлага нь нийгмийн сүлжээ, олон нийтийн орон зайд хийж буй үйлдэл бүр “эрсдэл дагуулж болзошгүй” гэдгийг мэдрүүлж, илүү хянуур, хариуцлагатай байхад хүргэсэн, карьерынх нь хувьд ч чухал сургамж болсон гэжээ.