Албан ёсны мэдэгдэл
“Louis Vuitton” брэнд албан ёсны элч төлөөлөгчөөрөө Өмнөд Солонгосын тэргүүлэх жүжигчдийн нэг Шин Мин А-г сонгосноо олон нийтэд зарлалаа.
Шин Мин А-гийн дүр төрх, уран бүтээлийн байр суурь
Байгалиас заяасан намуун төрх, бусдыг татах чадвар, тансаг хэв маягаараа ялгардаг Шин Мин А нь телевиз, киноны олон бүтээлд дүр бүтээж, жүжиглэх ур чадвар, тууштай байдлаа батлан харуулсаар ирсэн. Түүний энэ тогтвортой замнал нь үзэгчдийн итгэл, хайр хүндэтгэлийг удаа дараа авчирсан гэж онцолж байна.
Брэндийн үнэт зүйлстэй нийцнэ гэж LV үзжээ
Louis Vuitton-ийн зүгээс Шин Мин Агийн өвөрмөц дүр төрх нь брэндийн үнэт зүйлстэй “төгс зохицож”, цаашдын хамтын ажиллагаанд хүчтэй уялдаа холбоо бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.