Нүүр хуудас Уран сайхан“Алтан бөмбөрцөг”-ийн 83 дахь ёслол: кино, телевизийн шилдгүүд тодорлоо

“Алтан бөмбөрцөг”-ийн 83 дахь ёслол: кино, телевизийн шилдгүүд тодорлоо

2 сэтгэгдэлүүд

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо боллоо. Энэ жилийн ёслол улаан хивсний агшин, оддын гоёл чимэглэлээрээ олны анхаарлыг татсан бөгөөд уран бүтээлчдийн хувьд Оскарын өмнөх хамгийн чухал “зогсоол” хэмээн тооцогддог уламжлал үргэлжилсэн байна. Наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчид Оскарт ч мөн өндөр боломжтой байдаг гэх ойлголт салбарт түгээмэл байдгийг нийтлэлд онцолжээ.

“Алтан бөмбөрцөг” нь телевизийн уран бүтээлүүдийг онцгойлон үнэлдгээрээ ялгардаг. Энэ удаад Netflix-ийн “Adolescence” цувралын дүрээр Стэфен Грахам, Овен Күүпер, Эрин Дохерти нар шагнал хүртэж, Британи жүжигчид дахин өндөр амжилт үзүүлсэн гэж мэдээлэв.

Тимоти Шаламе: “Marty Supreme”-ээр анхны ялалтаа авлаа

Энэ үдэш Тимоти Шаламе найруулагч Жош Сафдигийн “Marty Supreme” киноны гол дүрээр “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн нь онцлох мөчүүдийн нэг байв. Тэрбээр уг төрөлд Леонардо Ди Каприо, Жорж Клуни зэрэг жүжигчидтэй өрсөлдсөн бөгөөд “Алтан бөмбөрцөг”-т таван удаа нэр дэвшсэний эцэст анхны ялалтаа байгуулжээ.

Тэрбээр, “Би агууд жүжигчидтэй нэг ангилалд өрсөлдсөндөө бахархаж байна. Аав минь надад үргэлж бусдад талархаж байхыг заасан. Тиймээс би энд зогсож байгаадаа талархаж байна” хэмээв.

Мөн хэлсэн үгийнхээ төгсгөлд ээж, аав, найз бүсгүй Кайли Женер нартаа хандан “Би та бүхэндээ хайртай” гэжээ.

“Hamnet” шилдэг бүтээл болж, Жэсси Бакли шагнал хүртэв

Уильям Шекспирийн хүүгийн үхлийн тухай өгүүлэх “Hamnet” кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан байна. Мөн жүжигчин Жэсси Бакли уг кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртжээ. Түүний энэ дүр цаашид ч олон шагналын хэмжээнд үнэлэгдэх боломжтой гэж шүүгчид дүгнэсэн тухай нийтлэлд дурдсан байна.

Жэсси Бакли шагналаа авах үеэрээ “Одоо уг шагналыг авч байгаа минь ердийн мэдрэмж биш. Бид дэлхийн хамгийн алдартай Британи хүний хүүгийн түүхийг өгүүлэхдээ хятад найруулагч, ирланд жүжигчид, польшийн кино баг, англи гэр бүлийн хүмүүстэй хамт ажилласан. Энэ бол жинхэнэ нэр төрийн хэрэг” гэв.

83 дахь “Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд

Уран сайхны кино

Шилдэг драм кино: “Hamlet”
Шилдэг хөгжимт/инээдмийн кино: “One Battle After Another”
Шилдэг гадаад хэлээрх кино: “The Secret Agent”
Шилдэг хүүхэлдэйн кино: “KPop Demon Hunters”
Кино урлагт болон бокс оффист тэргүүлсэн уран бүтээл: “Sinners”
Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Жесси Бакли (“Hamnet”)
Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Вагнер Моура (“The Secret Agent”)
Хөгжимт/инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Рөүз Бирн (“If I Had Legs I’d Kick You”)
Хөгжимт/инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Тимоти Шаламе (“Marty Supreme”)
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин: Теяана Тайлор (“One Battle After Another”)
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Стеллан Скарзгард (“Sentimental Value”)
Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон (“One Battle After Another”)
Шилдэг зохиол: Пол Томас Андерсон (“One Battle After Another”)
Шилдэг хөгжмийн зохиол: Людвиг Горанссон (“Sinners”)
Шилдэг дуу: “Golden” (“KPop Demon Hunters”)

Телевизийн уран бүтээл

Шилдэг драм цуврал: “The Pitt”
Шилдэг инээдмийн/хөгжимт цуврал: “The Studio”
Шилдэг лимитед цуврал: “Adolescence”
Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Реа Сихорн (“Pluribus”)
Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Ноа Вайл (“The Pitt”)
Инээдмийн/хөгжимт цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Жин Смарт (“Hacks”)
Инээдмийн/хөгжимт цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Сэт Роген (“The Studio”)
Лимитед цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Мишель Уилляис (“Dying for Sex”)
Лимитед цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Стефен Грахам (“Adolescence”)
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин: Эрин Дохерти (“Adolescence”)
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Овен Күүпер (“Adolescence”)
Шилдэг стэнд-ап комеди үзүүлбэр: Рикки Гервайз (“Mortality”)
Шилдэг подкаст: “Good Hang with Amy Poehler”

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Тукрак 1 сар 12, 2026 - 16:54

Шагнал авсан кинонуудыг үзэх сонирхол төрлөө

Хариулах
Тайчу 1 сар 12, 2026 - 17:00

Жил бүрийн ёслол улам сонирхолтой болдог

Хариулах

Сэтгэгдэл үлдээх