Нүүр хуудас Үйл явдал ба зар“Маанар” өвлийн эвент Цагааннуур сумын Хүнхэр тайгад зохион байгуулагдана

“Маанар” өвлийн эвент Цагааннуур сумын Хүнхэр тайгад зохион байгуулагдана

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор төлөвлөж байсан “Маанарын соёл” үйл ажиллагааны байршил өөрчлөгдөж, “Маанар” өвлийн эвент Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт болохоор болжээ.

Анхны төлөвлөгөө өөрчлөгдөж, шинэ байршил сонгогдов

Зохион байгуулагч “Хаан тэнгэрийн Самгалдай” төвөөс ирэх оны нэгдүгээр сарын 17–19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагаа зохион байгуулахаар зарласан байна.

Гэвч нутгийн иргэд онгон дагшин газар нутагт зохион байгуулахгүй байх байр суурь илэрхийлсний улмаас уг төлөвлөгөө цуцлагдаж, арга хэмжээг Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт энэ сарын 18-нд хийхээр болсон талаар мэдээлжээ.

Эвентийн хөтөлбөрт багтсан үйл ажиллагаанууд

Эвентээр дархад түмний ахуй, дуу хуур, хоол цай, тоглоом наадгайн өв соёлыг танилцуулахын зэрэгцээ дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

  • Үндэсний урцан гэр
  • Нуруу шар
  • Дархад, тува дууны уралдаан
  • Цааны уралдаан
  • Маанарын хоол, цайны соёлын танилцуулга
  • Тоглоом наадгай, дуу хуурын үзүүлбэр

“Маанар” гэж юу вэ

Маанар гэдэг нь Монголын хойд хэсгээр нутаглах дархад ястны нийтлэг нэршил гэж тайлбарлажээ. Мэдээлэлд “Маанарууд бол ажилсаг, шооч ард түмэн” хэмээн тодорхойлсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх