Нүүр хуудас Үйл явдал ба зарОстин Мэйжорын дараа The MongolZ бүрэлдэхүүнээ өөрчилж магадгүй

Остин Мэйжорын дараа The MongolZ бүрэлдэхүүнээ өөрчилж магадгүй

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Казахстаны Астана хотноо өнөөдөр /2025.05.10/ «CS2» төрлийн «PGL Astana 2025» олон улсын тэмцээн албан ёсоор эхэллээ. 625 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг урилгаар оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн «The MongolZ» баг чансаагаараа өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээнд 2025 онд дийлдэшгүй гэгдэж буй Францын “Vitality” баг оролцохгүй байгаа нь бусад багуудад боломжийн цонх нээж, The MongolZ-ийг түрүүлэх гол нэр дэвшигчдийн тоонд оруулж байна.

Монголын баг тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00-д Бразилын «FURIA» багийн эсрэг хийх бөгөөд хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад The MongolZ гурван удаа хожсон амжилттай түүхтэй. Сүүлд “PGL Bucharest 2025” тэмцээний хүрээнд Монголын баг FURIA-г 2-0 харьцаатай илүүрхэн ялж байсан юм.

Гэсэн хэдий ч багийн ирээдүйтэй холбоотой таамаг, эргэлзээ бий болоод байгаа тухай өнөөдөр тэмцээний шууд дамжуулалтын үеэр Энэтхэгийн алдарт аналист, тайлбарлагч «Bleh» буюу Судхен Вахенбам анхаарал татах байр суурь илэрхийлжээ.

«Би өнгөрсөн долоо хоногт Монголд болсон MESA Nomadic Masters тэмцээнд оролцож байгаад Астанад ирсэн. Монголд авьяаслаг шинэ залуус хүч түрэн гарч ирж байна. Хэрэв The MongolZ Остин Мэйжорт амжилт гаргаж чадахгүй бол бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах нь лавтай. Ялангуяа Techno4k-ийн хувьд ярилцах шаардлагатай. Би түүнийг болон Blitz-ийг сүүлийн 3–4 жил хамгаалсан, гэхдээ тоглолт улам муудаж байна. Миний бодлоор The MongolZ бүрэлдэхүүний өөрчлөлтийн хавцлын ирмэг дээр ирчихсэн. Энэ бүгдийг Остин Мэйжорын үр дүн шийднэ» хэмээн Bleh онцолжээ.

The MongolZ баг сүүлийн удаа 2024 оны арваннэгдүгээр сард олон улсын тэмцээнд түрүүлсэн бөгөөд түүнээс хойш тогтвортой амжилт үзүүлэхэд бэрхшээлтэй байгаа нь шүүмжлэл дагуулаад буй.

Мөн онцлоход, The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet бөгөөд тус байгууллага Монголын esports-ийн өсөлт, дэвшилд бодитой дэмжлэг үзүүлж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх