Нүүр хуудас Урлаг IU-ийн шинэ уран бүтээлд Cha Eunwoo оролцоно

IU-ийн шинэ уран бүтээлд Cha Eunwoo оролцоно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

K-Pop-ийн нэр хүндтэй уран бүтээлч IU энэ тавдугаар сард шинээр цомог гаргаж, дуучны хувиар урлагийн тайзнаа эргэн ирэхээр болжээ. Энэ нь түүний хувьд 2024 оны хоёрдугаар сард гаргасан “The Winning” цомгоос хойших анхны шинэ бүтээл байх юм.

Энэхүү эргэн ирэлтийн хамгийн анхаарал татсан хэсэг бол ASTRO хамтлагийн гишүүн, дуучин болон жүжигчин Cha Eunwoo шинэ дууны хөгжмийн видео клипт оролцохоор болсон явдал юм. Тэд өмнө нь 2024 оны хоёрдугаар сард Chaumet үнэт эдлэлийн брэндийн сурталчилгаанд хамтран оролцож байсан бол энэ удаад уран бүтээлийн хүрээнд дахин хамтарч буй нь олон фенүүдийн хүсэн хүлээсэн үйл явдал болж байна.

IU уран бүтээлээсээ түр завсарласан хугацаандаа ч идэвхтэй ажилласан. Тэрээр Netflix-ийн “When Life Gives You Tangerines” олон ангит цувралд Аэсүн болон Гымён гэсэн хоёр өөр дүр бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Мөн ирэх 2026 онд MBC-ийн “21st Century Lady” цувралд жүжигчин Бён Ү Сок-той хамтран оролцохоор болоод байна.

Cha Eunwoo ч мөн адил уран бүтээлээр дүүрэн хуваарьтай байгаа. Тэрээр Netflix-ийн “The Wonderfuls” цувралд тоглож байгаа бөгөөд 6-р сард Инчон хотод болох ASTRO хамтлагийн дөрөв дэх бие даасан тоглолтод бэлтгэл хангаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.