Нүүр хуудас Уран сайханДрако Малфой Хятадад аз авчирдаг шинэ жилийн “сахиус” болов

Драко Малфой Хятадад аз авчирдаг шинэ жилийн “сахиус” болов

0 сэтгэгдэлүүд

Нэрний галиг, утгын давхцлаас тренд эхэлжээ

Морин жилийн эхлэл ойртож буйтай холбоотойгоор Хятадад аз авчрах бэлгэдэл болсон нэгэн санаандгүй дүр гарч ирсэн нь “Харри Поттер” цувралын Драко Малфой байв. Зохиолд Харригийн баян чинээлэг, бардам дайсан гэж дүрслэгддэг энэ дүр шинэ жилийн өмнөх баярын чимэглэл, ерөөлийн зураг хуудсууд дээр олноор гарч эхэлжээ.

Шалтгаан нь нэртэй нь холбоотой аж. “Malfoy” гэдэг нэрийг хятад хэлэнд “Ма Эр Фу” (马尔福) гэж галигладаг бөгөөд “Ма” (马) нь морь, “Фу” (福) нь аз, буян, сайн сайхан гэсэн утгатай. Тиймээс нийлүүлж сонсоход “морь аз авчирна” гэсэн утгатай авиа давхцаж, хүмүүсийн сонирхлыг татсан байна.

“Фай чүн” чимэглэлээс Douyin хүртэл тархсан давалгаа

Хятадын сошиал сүлжээнд хүмүүс гэр орноо улаан өнгийн, ерөөл магтаалын үгтэй зураг хуудсаар чимж буй бичлэгүүд олноор нийтлэгдэж байна. Эдгээр уламжлалт ерөөлийг “фай чүн” буюу “чүнлянь” гэж нэрлэдэг бөгөөд шинэ жилийн үеэр айл бүр хаалга, ханандаа өлгөдөг заншилтай.

Морин жил хоёрдугаар сарын 17-нд эхэлж, Могой жил өндөрлөх аж. Могой нь Хогвартсын Слизерин ангитай холбогддог тул Малфойн дүртэй бас “таарч байна” гэж зарим хэрэглэгчид хошигносон байна.

Энэ сонирхолтой хандлагыг Драко Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин Том Фелтон ч анзаарч, Instagram хуудсандаа Хятадын нэгэн худалдааны төвд байрласан, Малфойг шидтэний хувцастайгаар дүрсэлсэн аварга баннерын зургийг нийтэлжээ. Мөн Douyin-д нэгэн хүн Малфойн нүүртэй фай чүнийг хөргөгдөө нааж буй бичлэг оруулсан нь 60 мянга гаруй лайк авч, “Чи чинь суут ухаантай юм байна” гэх мэт сэтгэгдлүүдээр трендийг улам өдөөсөн байна.

Зарим нь үүнийг бизнес боломж гэж үзэж, Хятадын онлайн худалдааны платформууд дээр Малфойн зурагтай ерөөлийн хуудас, хөргөгчийн наалт, мэндчилгээний карт зэрэг төрөл бүрийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлсэн ажээ.

Драко Малфой Хятадад аз авчирдаг шинэ жилийн “сахиус” болов

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх