Нүүр хуудас Кино “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног Үндэсний номын санд нээлээ

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног Үндэсний номын санд нээлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Үндэсний номын сангийн бүтээл болох “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киноны албан ёсны нээлт 2025 оны тавдугаар сарын 9-ний баасан гарагт болж, уг киног Үндэсний номын сангийн шинээр байгуулагдсан мини кино театрын анхны үзвэр болгон олон нийтэд толилууллаа. Энэхүү кино нь Монголын түүх, соёлын үнэт өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор бүтсэн бөгөөд “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлсэн түүхэн үйл явдлын хүрээнд, мөн бичээсний 400 жилийн ойг тохиолдуулан хийсэн юм.

Мөн академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой, “Цогт тайж” киноны 80 жилийн ой, Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд бүтсэн уг кинонд Цогт хунтайжийн түүхэнд холбогдох газар нутгуудаар зураг авалт хийж, Үндэсний номын сангийн архивт хадгалагдаж буй түүхэн баримтуудыг ашиглан уран сайхны баримтат бүтээл болгон найруулжээ. Нээлтийн арга хэмжээнд төр, соёл, шинжлэх ухааны салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож, түүхэн ач холбогдол бүхий энэхүү киноны үнэ цэнийг онцлон тэмдэглэсэн байна. Урлагийн тоглолтын хэсэгт уртын дуу эгшиглэж, монгол өв соёлыг илэрхийлэх уран бүтээлчдийн тоглолт болсон нь нээлтийн ёслолд онцгой уур амьсгал бүрдүүлжээ.

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат кино 2025 оны тавдугаар сарын 23-ныг дуустал Үндэсний номын сангийн мини кино театрт өдөр бүр 15:30 цагт үзэгчдийн хүртээл болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.