Ёслолын дараах зургуудын деталь
2026 оны 2-р сарын 1-нд болсон Грэммийн ёслолын дараа олон нийтийн дунд нэг сонирхолтой яриа дэгдсэн байна. Ёслолын дараах зургууд болон бичлэгүүд нийтлэгдсэний дараа олон хүмүүс нэгэн ижил зүйл анзаарсан нь 2 долларын дэвсгэрт байв. Энэ нь сошиал орчинд олны анхаарлыг татаж, олон янзын таамаглалыг өдөөсөн юм.
Ямар одод 2 долларын дэвсгэрттэй харагдсан бэ
2 долларын дэвсгэрттэй оддын нэрсийн дунд Леди Гага, Чаппелл Рохан, BLACKPINK хамтлагийн Розе багтжээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд олон хэлэлцүүлэг өрнөж, зарим хүмүүс үүнийг зөөгчдөд цайны мөнгө өгөх зорилготой гэж тайлбарласан бол нөгөө хэсэг нь “онцгой үдэшлэгийн урилга” гэж үзсэн байна. Түүнчлэн зарим нь энэ дэвсгэртийг Тайлерын тоглолттой холбож ярьсан аж.
Тайлбар нь илүү энгийн: Америк дахь “азын” бэлгэдэл
2 долларын дэвсгэрт нь Америкийн соёлд хэдэн арван жилийн турш “аз дагуулдаг” хэмээх итгэл үнэмшилтэй холбогдсон байдаг байна. Тус дэвсгэрт нь харьцангуй ховор, өдөр тутам хэрэглэгддэггүй, хүмүүсийн гарт төдийлөн тааралддаггүй тул олон америк хүн үүнийг азын бэлгэдэл болгон авч явдаг аж.
Иймээс Грэммийн үеэр зарим зочид 2 долларын дэвсгэртээ биедээ авч явж ёслолын оройг амжилтаар өндөрлөх найдвараар азын зан үйл мэтээр хэрэглэсэн ажээ.
