Нүүр хуудас Үйл явдал ба зар«All in Hit» дууны клип цацагдаж, хөвгүүдийн хамтлагуудын тоглолтыг зарлалаа

«All in Hit» дууны клип цацагдаж, хөвгүүдийн хамтлагуудын тоглолтыг зарлалаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Нэгэн цаг үед өсвөр үе, залуусыг байлдан дагуулж явсан “Нэгэн зүгт”, “Take Off”, “Motive”, “Sync” зэрэг Монголын хөвгүүдийн хамтлагууд дахин нэгдэж, хамтарсан тоглолтоо толилуулахаар боллоо. Энэхүү “All in Hit” нэртэй тоглолт ирэх зургаадугаар сарын 7-нд «Socialpay Park3»-т зохион байгуулагдах юм.

Тоглолтын өмнө уур амьсгалыг бэлтгэх зорилгоор тус тоглолтын нэртэй “All in Hit” дууны шинэ клип цацагджээ. Клипт тухайн хамтлагуудын хит дуунуудын хэсгээс багтсан бөгөөд тухайн үеийн дурсамжийг сэргээсэн, уянгалаг, сэтгэл хөдөлгөм уран бүтээл болсон байна.

Тоглолтод оролцох:

  • Дөрвөн хамтлагийн нийт 14 уран бүтээлч
  • Нийт 40 гаруй хит дуу

Мөн тухайн үеийн хөгжмийн ертөнцөд нэрээ дуурсгасан тусгай зочин уран бүтээлчид оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барих нь.

Энэ хэмжээний задгай талбайн хамтарсан шоу тоглолтыг хөвгүүдийн хамтлагууд ийнхүү анх удаа нэгдэн зохион байгуулж буй нь онцлог болж байна. Тоглолтын ерөнхий продюсероор “HIT” продакшны захирал М.Даваасүрэн (Халзаа) ажиллаж байгаа бол найруулагчаар жүжигчин Э.Цолмонбаяр ажиллаж байна.

Тоглолтын тасалбар аль хэдийн худалдаанд гарсан бөгөөд shoppy.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.

You may also like

Сэтгэгдэл үлдээх