Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКайли Женнер Чаламетын төрсөн өдөрт IMAX түрээсэлж “Interstellar” гаргажээ

Кайли Женнер Чаламетын төрсөн өдөрт IMAX түрээсэлж “Interstellar” гаргажээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Чаламет “Interstellar”-ийг 22 удаа үзсэнээ ярьж, төрсөн өдрийн сюрпризээ дэлгэв

Кристофер Ноланы “Interstellar” уран зөгнөлт кино нь орчин үеийн сонгодог бүтээлүүдийн нэгээр нэрлэгддэг. Тус кинонд аав, хүүгийн дүрийг бүтээсэн Мэттью МакКонахэ болон Тимоти Чаламет “CNN” ба “Variety”-ийн хамтран зохион байгуулсан фэнүүдтэй уулзах арга хэмжээнд оролцож, “Interstellar”-ийн талаар ярьжээ.

Тимоти Чаламет уг киног онцгойлон хайрладгаа хэлж, нийт 22 удаа үзсэн гэдгээ дурдсан байна. Мөн тэрээр найз охин Кайли Женнер түүний 30 насны төрсөн өдөрт зориулан IMAX танхим түрээсэлж, “Interstellar”-ийг тусгайлан үзүүлсэн гэж хэлжээ.

“Хаашаа явж байгаагаа мэдэхгүй бухимдсан, очоод уучлалт гуйсан” гэсэн нь

Чаламет тухайн өдрийн талаар “Театр руу явахдаа би бага зэрэг бухимдаж байсан. Намайг хаашаа авч явж байгааг нь мэдээгүй болохоор. Миний төрсөн өдөр шүү дээ, бид нар яагаад Лос-Анжелесын гадаа 30 минут машинтай яваад байгаа юм бэ л гэж бодсон. Тэгээд театр дээр ирээд IMAX-д “Interstellar” үзнэ гэдгээ мэдээд өө уучлаарай гэж хэлсэн” хэмээн ярьсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх