Азийн шилдэг CS2 багуудын нэг болох The MongolZ цахим спортын ирээдүй болсон авьяаслаг залуу тоглогчдыг өөрийн академидаа элсүүлж эхэлжээ. Энэхүү академи нь мэргэжлийн тоглогчдыг бэлтгэх зорилготой бөгөөд элсэгчид үндсэн багийн гишүүдээс шууд туршлага судалж, зөвлөгөө авах ховор боломжийг эдлэх юм.
Багийн бүрэлдэхүүнд багтдаг туршлагатай тоглогчид болох Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho), М.Азбаяр (Senzu) нар олон улсын тэмцээнүүдэд оролцож хуримтлуулсан мэдлэг, туршлагаа ирээдүйн тамирчдад хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна.
The MongolZ баг 2024 онд олон улсын томоохон тэмцээнүүд болох MESA Nomadic Masters Spring, YaLLa Compass, Thunderpick World Championship зэрэгт түрүүлж, Perfect World Shanghai Major тэмцээний плейофф шатанд шалгарсан амжилтыг үзүүлжээ. Одоогоор Valve-ын гаргасан дэлхийн чансаагаар тус баг тавдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд шагналын сангийн нийт орлого нь 1.5 сая ам.долларт хүрээд байна.
Академид элсэхийг хүсэж буй тоглогчид дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай:
17 наснаас доош байх
Faceit ELO 2700 болон түүнээс дээш байх
VAC хориг тавиулж байгаагүй байх
Энэхүү академи нь Монголын цахим спортын салбарт дараагийн мэргэжлийн тоглогчдыг төрүүлэх, олон улсын тавцанд Монголын нэрийг гаргах зорилготой томоохон алхам болж байна.
The MongolZ багийн CS2 академийн үндсэн түншээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд тус компанийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. 1xBet Монгол дахь цахим спортын хөгжлийг бодитоор дэмжин ажиллаж, залуу тоглогчдод карьераа эхлүүлэх бодит боломж олгож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.