Нүүр хуудас K-drama2PM-ийн Ок Тэкён дөрөвдүгээр сарын 24-нд 10 жилийн үерхлийнхээ дараа хуримлана

2PM-ийн Ок Тэкён дөрөвдүгээр сарын 24-нд 10 жилийн үерхлийнхээ дараа хуримлана

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2PM хамтлагийн гишүүн Ок Тэкён 10 жилийн турш үерхсэн найз бүсгүйтэйгээ ирэх дөрөвдүгээр сард гэр бүл болохоор шийдсэнээ зарлалаа. Мэдээллээр хосууд дөрөвдүгээр сарын 24-нд хуримаа хийхээр товлосон бөгөөд Тэкён ийнхүү 2PM хамтлагаас хуримаа хийж буй хоёр дахь гишүүн болж байна.

Тэрээр 2025 оны KBS телевизийн шагнал гардуулах ёслолын үеэр найз бүсгүйдээ олон нийтийн өмнө талархал илэрхийлсэн нь тухайн үедээ олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Тэкён: “Эцэст нь хэлэхэд, ирээдүйн эхнэртээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Чамдаа хайртай шүү” хэмээн хэлсэн билээ.

Хосууд өнгөрсөн оны 11 дүгээр сард хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаагаа анх мэдэгдэж байсан юм. Сүйт бүсгүй нь олны танил хүн биш тул хуримын ёслолыг гэр бүл, ойрын найз нөхдийн хүрээнд хаалттай зохион байгуулахаар төлөвлөсөн гэжээ.

Тэкён 2020 онд буюу дебют хийснээс 12 жилийн дараа нэгэн бүсгүйтэй удаан хугацаанд үерхэж байгаагаа албан ёсоор зарлаж байсан юм.

2PM-ийн Ок Тэкён дөрөвдүгээр сарын 24-нд 10 жилийн үерхлийнхээ дараа хуримлана

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх