Нүүр хуудас K-dramaПак Мин Ён 37 кг хүртэл турсан туршлагаа дэлгэж, дүрийнхээ төлөө мацаг барьснаа ярив

Пак Мин Ён 37 кг хүртэл турсан туршлагаа дэлгэж, дүрийнхээ төлөө мацаг барьснаа ярив

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён дүрийн шаардлагаар 37 кг хүртэл турж байсан арга барил, бэлтгэлийнхээ талаар хуваалцжээ. Тэрээр 2024 онд үзэгчдийн хүртээл болсон “Миний нөхөртэй гэрлээч” бүтээлд тоглохдоо жингээ 37 кг хүртэл бууруулсан нь тухайн үед олны дунд маргаан дагуулж байсан. Энэ удаа тэр мөн жингээ хасаж, “Siren’s Kiss” кинонд дүр бүтээсэн байна.

Уг кинонд даатгалын залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйн дүрийг бүтээсэн Пак Мин Ён дүрийнхээ нөхцөл байдлыг тайлбарлахдаа “Түүний эргэн тойронд маш олон эмгэнэлт явдал болсон учраас тэр хоол иддэггүй, зөвхөн ус болон архи л уудаг” гэж киноны промоушны үеэр ярьжээ. Дүрийн өгүүлэмжтэй уялдуулан тэрээр дахин 37 кг хүртэл жин хассан гэж мэдээлэлд дурдсан байна.

Дүрийн “хараанхуй” өнгө аясыг илүү тодруулахын тулд зураг авалтын хугацаанд өдөрт 3 литр ус ууж, мацаг барьдаг байсан гэжээ. Харин зураг авалт дууссаны дараа хэвийн жиндээ эргэн орсон бөгөөд жүжигчний ажил мэргэжлийн онцлогийн хүрээнд ийм төрлийн өөрчлөлт шаардлагатай байдаг гэж хэлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх