Нүүр хуудас K-dramaЖүжигчин Пак Сү Хоны ахад 3.5 жилийн хорих ял оноолоо

Жүжигчин Пак Сү Хоны ахад 3.5 жилийн хорих ял оноолоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын жүжигчин, комедиан Пак Сү Хоны ахыг хөрөнгө завшсан хэрэгт буруутган 3.5 жилийн хорих ял оноож, харин түүний эхнэрт 1.6 жилийн хорих ял оноон, нэмэлтээр 2 жилийн тэнсэн харгалзах шийдвэр гаргасан байна. Ингэснээр энэ хэрэг давж заалдах шатанд шинэ дүгнэлтээр шийдэгдэж, анхан шатны шийтгэлийг чангатгасан дүр зураг бүрдлээ.

Хэргийг тоймловол, ах нь 2022 оны аравдугаар сард Lael болон Mediaboom агентлагуудаар дамжуулан Пак Сү Хоны 2011-2021 онд олсон орлогыг өөртөө завшсан гэж буруутгагджээ. Нийт дүн нь ойролцоогоор 4.8 тэрбум вонд хүрсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ нь арван жилийн хугацаанд хуримтлагдсан орлогыг хууль бусаар захиран зарцуулсан хэрэг гэж үзсэн байна.

Анхан шатны шүүх дээр завшсан хэмжээг 2 тэрбум вон гэж тогтоож, ахад нь 2 жилийн хорих ял оногдуулсан бол эхнэрийн оролцоог нотлох баримт хангалтгүй хэмээн дүгнэж, ял оноохгүй байхаар шийдвэрлэж байжээ. Гэвч давж заалдах шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, ахад 3.5 жилийн хорих ял, эхнэрт нь 1.6 жилийн хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ялыг тус тус оноосон байна.

Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татсан шалтгаан нь зөвхөн шүүхийн шийдвэрээр хязгаарлагдаагүй. 2022 онд болсон анхан шатны шүүх хурлын үеэр Пак Сү Хоны аав шүүх танхимд түүнийг заналхийлж, хөнөөнө гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл цацагдаж, хүмүүсийг цочирдуулж байв. Тухайн үед цагдаа нар аавыг нь шууд зогсоон саатуулсан бөгөөд Пак Сү Хон цочролын улмаас амьсгал нь боогдон, ухаан алдаж, яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэж байв.

Мөн Пак Сү Хоны аав том хүүгийнхээ хэргийг өөр дээрээ үүрэх бодолтой байсан учраас танхимд тийм авир гаргасан гэх яриа гарчээ. Үүн дээр нэмэгдээд, мөнгө завшсан асуудлаас гадна Пак Сү Хоны нэр дээр амь насны нийт найман даатгал хийлгэсэн гэх мэдээлэл тухайн үед тархсан байна. Тэр нас барсан тохиолдолд даатгалын мөнгийг ах нь авахаар гэрээ байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй цочрол төрүүлж байсан юм.

Жүжигчин Пак Сү Хоны ахад 3.5 жилийн хорих ял оноолоо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх