Нүүр хуудас Үйл явдал ба зар“Баярлалаа ээжээ” тоглолт 2026 оны 3-р сарын 8-нд ганцхан удаа болно

“Баярлалаа ээжээ” тоглолт 2026 оны 3-р сарын 8-нд ганцхан удаа болно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” нэртэй баярын тоглолт ердөө нэг удаа толилуулагдахаар товоо зарлалаа. Зохион байгуулагчдын мэдээлснээр үзэгчдийг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамт хүрэлцэн ирж тухлан суун, баглаа цэцгээс ч илүү үнэ цэнтэй дурсамж бүтээж, нэг өдрийг хамтдаа дуунд уярч, хайраар хөглөгдөн өнгөрүүлэхийг урьж байна.

Энэ удаагийн тоглолтын онцлох хэсэг нь тайзнаа эгшиглэх бүх дуу, хөгжим 100 хувь амьд байх явдал. Тоглолтын уур амьсгал, амьд хөгжим, амьд дуулалт нь үзэгчдэд “жинхэнэ хөгжим, жинхэнэ мэдрэмж”-ийг дотны хүнтэйгээ хамт мэдрүүлэхээр бэлтгэгдэж байгааг онцолжээ.

“Баярлалаа ээжээ” тоглолт 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 15:00 цагт The Corporate Convention Centre-ийн Их танхимд болно. Хөтөлбөрт ТС.МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУУГЗ удирдаач Б.Алтанхуяг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Л.Нарангэрэл, МУСТА Н.Ундрал, “Нюанс” хамтлаг, “Увертюра” хамтлаг, “Анир” поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор байна. Зохион байгуулагчдын зүгээс эдгээр уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хэн бүхний сэтгэлийг уярааж, дурсамж дүүрэн нэг өдрийг мартагдашгүйгээр үлдээхээр зорьж буйг мэдээлжээ.

Тасалбарыг Portal.mn-ээс авах боломжтой бөгөөд тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Anir Mongolian Pop Orchestra цахим хуудсаас авах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх