Илэн далангүй зураг авалт, нууцлаг бичвэр олны анхаарал татав
39 настай Меган Фокс удаан хугацаанд завсарласны эцэст сошиал орчиндоо дахин гарч ирж, илүү задгай хэв маягийн зураг авалтын хэд хэдэн кадрыг Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Зургууд дээр тэрээр хар өнгийн боди, корсет, өндөр өсгийтэй гуталтай хослуулсан оймс өмсөн поз авч байна. Тэрээр тайлбартаа “Бид мөхөх хувь тавилантай учраас бүх зүйл илүү сайхан санагддаг” гэж бичсэн бөгөөд сторидоо “Би амьд байна” хэмээн нэмжээ. Мөн тэр өөрийн хуудсын нүүр зургийг шинэчилж, “Трансформерс” киноны од бра, микро юбка, оймстойгоор зургаа авхуулсан дүр төрхөө байршуулсан байна. Шүтэн бишрэгчид нь эргэн ирэлтийг нь халуун дотноор хүлээн авч, сэтгэгдэл хэсэгт магтаал, бишрэлээ олноор илэрхийлжээ.
Хувийн амьдрал дахь өөрчлөлтүүд, сүүлийн үеийн яриа
Меган Фокс хэдэн жилийн турш дуучин Колсон Бэйкер буюу Machine Gun Kelly-тай үерхэж байсан бөгөөд жилийн өмнө тэдний охин Сага Блэйд Фокс-Бэйкер төрсөн ч жүжигчин жирэмсэн байх үедээ хоёр тал салсан гэж мэдээлэгдэж байв. Саяхан тэд хүүхдээ хамт өсгөхийн тулд харилцаагаа сэргээсэн байж магадгүй гэх цуурхал гарсан байна. Жирэмслэлт болон салалтын үеэр Меган сошиалаас бараг бүрэн алга болж, олон нийтийн арга хэмжээнд ч цөөн үзэгдэх болсон. Түүнээс өмнө тэрээр жүжигчин Брайан Остин Гринтэй 11 жил гэрлэж, хамтдаа гурван хүүтэй болсон бөгөөд тэд 2004 онд болзож эхэлж, 2010 онд гэрлэлтээ батлуулжээ.


