CS2-ийн дээд түвшний “ESL Pro League Season 23” тэмцээний 1-р шат өндөрлөж, 2-р шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.
Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ дэлхийн чансааны оноогоор 2-р шатанд шууд уригдан оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Бразилын paiN Gaming багийн эсрэг өнөө шөнө 23:30 цагт хийхээр хуваарь гарчээ. paiN Gaming нь 1-р шатыг 3 хожил, 1 хожигдолтой давсан байна.
Хоёр баг өмнө нь нийт зургаан удаа таарахад The MongolZ таван удаа ялж байжээ. Хамгийн сүүлд PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд тоглоход The MongolZ өрсөлдөгчөө буулгаж авсан.
“ESL Pro League Season 23” тэмцээн гурван шаттай зохион байгуулагдана. 1 болон 2-р шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглож, 2-р шатанд 3 хожил авсан найман баг плей-офф буюу шөвгийн наймд шалгарна. Түрүүлсэн баг 250,000 ам.доллар, дэд байр 155,000 ам.доллар, гуравдугаар байр 110,000 ам.долларын шагнал хүртэнэ.
2 сэтгэгдэлүүд
The MongolZ-д амжилт хүсье, өнөө шөнө гоё тоглолт үзэх нь дээ
Шөнө орой ч гэсэн үзэхээс өөр аргагүй юм байна