Нүүр хуудас K-dramaJisoo, Seo In Guk нарын Boyfriend on Demand дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байна

Jisoo, Seo In Guk нарын Boyfriend on Demand дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн шинэ цуврал Boyfriend on Demand дэлхий даяарх үзэгчдийн зүрхийг хэдийнээ догдлуулж эхэлжээ.

Netflix-ийн үзэлтийн жагсаалтад хурдтай өсөв

March 8-ны байдлаар уг цуврал Flix Patrol-ийн Netflix-ийн хамгийн их үзсэн цувралуудын жагсаалтад 383 оноотойгоор 5-д бичигдсэн байна. Мөн Indonesia, South Korea, Vietnam зэрэг оронд 1-р байрт хүрчээ.

Jisoo, Seo In Guk нарын романтик инээдмийн шинэ бүтээл

Jisoo, Seo In Guk нарын гол дүрд нь тоглосон энэхүү романтик инээдмийн цуврал 6-ны өдөр нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Зохиолын төвд бодит амьдралд туйлдсан вебтүүн продюсер Ми Рэ дүр бий. Тэрээр романтик харилцааг мэдрэхийн тулд виртуал болзооны симуляц бүхий захиалгат үйлчилгээг сонгодог.

Виртуал болзооны энэ ертөнц үзэгчдэд догдлом мөчүүдийг ар араас нь мэдрүүлж байгаа бол Ми Рэ дахин хайрлах зоригийг өөрөөсөө хайж буй замнал нь үйл явдалд илүү уян зөөлөн, сэтгэл хөдөлгөм өнгө нэмж байна.

Гол дүрүүдийн хими онцгой үнэлгээ авч байна

Үзэгчид Jisoo, Seo In Guk нарын хоорондын зохицлыг мөн онцлон үнэлж байна. Тэдний бүтээсэн Ми Рэ, Кён Нам хоёрын харилцаа эхэндээ зөрчилтэй өрнөдөг ч аажмаар дотноссоноор цувралын романтик уур амьсгал улам хүчтэй болжээ.

Одод цугласан бүрэлдэхүүн анхаарал татав

Ми Рэ-гийн виртуал хамтрагчдын дүрд Seo Kang Joon, Lee Soo Hyuk, Ong Seong Wu, Lee Jae Wook, Lee Hyun Wook, Kim Young Dae, Jay Park, Lee Sang Yi зэрэг олны танил жүжигчид оролцсон нь цувралын бас нэг онцлох хэсэг болж байна. Харин Kim Sung Cheol Ми Рэ-гийн хуучин найз залуу Сэ Жүний дүрд тогложээ.

Олон улсын хэвлэлүүд өндөр үнэлэв

Олон улсын хэвлэлүүд ч уг бүтээлийг онцолж эхэлсэн байна. TIME энэ цуврал нь “caps the potential of its central romance” хэмээн бичиж, Jisoo-гийн жүжиглэлтийг магтсан бөгөөд эмэгтэй дүр төвтэй Netflix-ийн солонгос цувралыг “an entertaining winner” гэж үнэлжээ.

Decider хэвлэл “Jisoo’s charm and the different dating scenarios her character will experience”-ийг онцолсон бол The Economic Times Jisoo, Seo In Guk нарын тоглолтыг “authentic and playful” хэмээн тодорхойлж, цувралыг үзэхээс татгалзахад хэцүү болгож байна гэж бичсэн байна.

Солонгос үзэгчдийн сэтгэгдэл ч халуун байна

Солонгосын үзэгчид ч мөн адил өндөр сэтгэгдэлтэй байгаа бөгөөд “Сүүлийн үед үзсэн хамгийн хөгжилтэй, хамгийн догдлом романтик инээдмийн цуврал” гэсэн үнэлгээ гарчээ.

Өөр нэг үзэгч “Jisoo яг өөрт нь төгс зохих төрлөө олчихсон юм шиг санагдлаа” хэмээн бичсэн бол, Seo In Guk-ийн талаар “Seo In Guk үнэхээр сайн байна. Романтик инээдмийн туршлагатай жүжигчин эцэст нь хамгийн сайн чаддаг зүйлээ хийж байна” гэж магтсан байна.

Үзэгчдэд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулна

Цувралын нээлтийг тохиолдуулан жүжигчид “Subscriber After Party” нэртэй фэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд цувралын виртуал болзооны ертөнцөөс сэдэвлэсэн гэрэл зургийн бүсүүд болон интерактив үзмэрүүд багтах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх