Энэ оны хамгийн их хүлээлт дагуулж буй цувралуудын нэг болох “Bridgerton” удахгүй шинэ бүлгээрээ үзэгчидтэй уулзана. Дөрөвдүгээр бүлэгт Бенедикт Бриджертон болон Софи Бек нарын хайрын түүх, тэдний нийгмийн ангилал, дүрэм журам дүүрэн ертөнцөд хэрхэн нэгнээ сонгож, хувь тавилантайгаа тэмцэж буй аяллыг голлон өгүүлэх аж.
Шинэ бүлгийг хоёр хэсэг болгон хувааж цацах бөгөөд эхний хэсэг нэгдүгээр сарын 26-нд, хоёрдугаар хэсэг хоёрдугаар сарын 26-нд гаргахаар товлогдсон. Ийнхүү түүхийг завсарлагатай хэлбэрээр хүргэснээр үзэгчид хоорондын хугацаанд онол, таамаг дэвшүүлж, дараагийн хэсгийг илүү их хүлээх сэтгэлзүйн орчинг бий болгож байна.
Бенедикт, Софигийн шугамаар дамжуулан “Bridgerton” өмнөх улирлуудад бий болгосон романтик, дэгжин, нууцлаг ертөнцөө улам өргөжүүлж, танил гэр бүлүүдийн харилцаа, нийгмийн дарамт, хувь хүний сонголтын зөрчлийг дахин төвд нь тавих төлөвтэй байна.
2 сэтгэгдэлүүд
Дараагийн бүлэг нь их сонирхолтой болох нь дээ
Bridgerton улам л гоё болж байна