Нүүр хуудас КиноЭдгар Аллан Погийн “Улаан үхлийн баг” шинэ кино болж дахин амилна

Эдгар Аллан Погийн “Улаан үхлийн баг” шинэ кино болж дахин амилна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

A24 По-гийн сонгодог өгүүллэгийг бүрэн хэмжээний кино болгоно

Америкийн богино өгүүллэгийн нэрт зохиолч Эдгар Аллан Погийн алдарт “Улаан үхлийн баг” бүтээлээр сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино хийхээр болсон байна. Төслийг A24 кино компани хэрэгжүүлж байгаа бөгөөд Оскарын шагналт жүжигчин Майки Мэдисон, Францын жүжигчин Леа Сейду нар дүр бүтээхээр болжээ. Киноны найруулагчаар Чарли Полинжер ажиллаж байна.

Зураг авалт Унгарт эхэлж, дарк комеди өнгө аястай өрнөнө

Киноны зураг авалтыг ирэх хоёрдугаар сард Унгар улсад эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Үйл явдал нь эх зохиолоос үндсэндээ хазайхгүй ч, дарк комеди хэв маягтай, өрнөл ихтэй байдлаар найруулна гэж Холливуд Репортер мэдээлжээ.

“Улаан үхлийн баг” өгүүллэгийн гол санаа ба үйл явдал

Эдгар Аллан По уг өгүүллэгээ 1842 онд хэвлүүлсэн байдаг. “Улаан үхлийн баг” нь үхлээс хэн ч мултарч чаддаггүй гэсэн санааг уран дүрслэлээр илэрхийлдгээрээ өргөн танигдсан бүтээл юм.

Өгүүллэгт “Улаан үхэл” гэх тахал улс даяар тархаж, олон хүний амийг авч одно. Энэ үед Просперо гүн өөрийн цайзад өөрийгөө тусгаарлан хоргодож, тансаг үдэшлэг зохион байгуулдаг. Цайз нь долоон өөр өнгийн өрөөтэй бөгөөд хамгийн сүүлчийн хар өрөөнд хар цаг байрлана. Тэр цаг цаг тутамд аймшигтай мэт дуу чимээ гаргаж, үдэшлэгийн уур амьсгалыг түгшүүртэй болгодог. Харин үдэшлэг ид өрнөж байх мөчид “Улаан үхэл” өөрөө улаан хувцастайгаар гарч ирнэ. Просперо гүн түүнийг хөөхөөр оролдсон ч эцэстээ өөрөө тахлаар амь алддаг тухай өгүүлдэг.

1964 оны хувилбар ба Холливудын өмнөх мөр

Энэ зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй киног Холливуд 1964 онд дэлгэцнээ гаргаж байжээ. Рожер Корманы найруулсан уг бүтээл тухайн үедээ нааштай үнэлгээ авч байсан бөгөөд 2019 онд Академийн архивт албан ёсоор хадгалуулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх