Нүүр хуудас Үйл явдал ба зарIEM Krakow 2026: The MongolZ Краковын том тэмцээнд хүчээ үзүүлнэ

IEM Krakow 2026: The MongolZ Краковын том тэмцээнд хүчээ үзүүлнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Катовицегийн оронд Краков

Counter-Strike-ийн улирлын том тэмцээн олон жил Катовице хотод болж байсан. ESL Major Series One Katowice 2014-өөс Intel Extreme Masters Katowice 2025 хүртэл гурван мажорыг багтаасан 11 том тэмцээн Spodek Arena-д болж, Катовице “CS-ийн гол тайз” гэсэн статустай болсон.

2026 оноос ESL нээлтийн гол тэмцээнээ Краков руу шилжүүлж, TAURON Arena Krakow-ыг шинэ төв болголоо. Орчин үеийн цэнгэлдэх, хотын аялал жуулчлалын боломж, үзэгчдийн урсгалыг тооцсон шийдвэр гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

IEM Krakow 2026 нь 1,25 сая ам.долларын шагналын сантай, дэлхийн 24 баг оролцсон Tier 1 түвшний тэмцээн бөгөөд ESL Grand Slam цувралд тооцогдох хэвээр байна. Grand Slam-д дөрвөн цом авсан багт нэмэлт 1 сая ам.долларын бонус олгодог.

Формат ба хуваарь

IEM Krakow 2026 гурван шаттайгаар явагдана.

Тэмцээний үндсэн хуваарь:

• 1-р сарын 28–30: Play-In
• 1-р сарын 31 – 2-р сарын 3: Хэсгийн шат
• 2-р сарын 6–8: Плей-офф

Play-In шатанд 16 баг үлдсэн найман эрхийн төлөө өрсөлдөнө. Дараа нь тэд хэсгийн шатанд урилгаар шууд ирсэн найман багтай нийлж, 16 багийн бүрэлдэхүүнтэйгээр 2 шат эхэлнэ..

Valve-ийн нэгдүгээр сарын чансаанд үндэслэн Vitality, FURIA, Falcons, Spirit, NAVI, MOUZ, FaZe Clan, The MongolZ гэсэн найман баг хэсгийн шатанд шууд уригдсан. Play-In талд G2, Team Liquid, Astralis, HEROIC, NiP, GamerLegion зэрэг багууд үлдсэн эрхийн төлөө тоглоно.

Бүрэлдэхүүний ганц том өөрчлөлт нь SAW багийн оронд BC.Game оролцож байгаа явдал. Португалын багийн гол тоглогчид MUTiRiS, krazy, aragornN нарыг байгууллагаар нь авч, тэмцээнд оролцох эрхийг дагалдуулан шилжүүлсэн. Үүн дээр BC.Game-ийн бүрэлдэхүүнд Oleksandr “s1mple” Kostyliev нэгдсэн нь тэмцээнийг сонирхолтой болгож байна.

The MongolZ–ийн зорилго: плей-офф бус цом

Монголын The MongolZ анх удаа IEM-ийн ийм хэмжээний тэмцээнд шууд хэсгийн шатны урилга аваад байна. Нэгдүгээр сарын 31-нээс Краковт эхний тоглолтуудаа хийнэ. Энэ нь зөвхөн нэр хүндийн асуудал биш, дэлхийн топ түвшний тоглолтод багийн бодит түвшнийг харуулах шалгуур болно.

Улирлын эхний тэмцээн BLAST Bounty Winter 2026-г зориудаар алгассан нь дотоод бэлтгэл, бүрэлдэхүүн дээр төвлөрөх сонголт байв. Senzu-г орлож багт нэгдсэн cobrazera-г системдээ бүрэн уялдуулах, шинэ тактик туршихад энэ хугацааг ашигласан.

The MongolZ багийн ард олон улсын бооцооны компани 1xBet ажиллаж байгаа нь The MongolZ-д урт хугацааны бэлтгэл, олон улсын тэмцээнд тогтмол оролцох санхүүгийн суурийг бэхжүүлж байна.

Vitality болон Spirit аваргын гол фаворитод тооцогдож байгаа ч The MongolZ хэсгийн шатнаас эхний тоглолтуудаа амжилттай авч явбал плей-оффт энгийн өрсөлдөгч биш, цомын төлөө шууд өрсөлдөх багийн нэг болох боломжтой.

IEM Krakow 2026 нь Краковт CS-ийн шинэ үе эхлүүлэхийн зэрэгцээ Монголын баг дэлхийн гол тайзан дээр ямар түвшинд байгааг тодорхой харуулах тэмцээн болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх