Мягмар, 10 сар 6, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесMatthew Perry донтолтоос ангижрахын тулд 7 сая ам.доллар зарцуулсан тухай гэр бүлийнхэн нь дэлгэв

Matthew Perry донтолтоос ангижрахын тулд 7 сая ам.доллар зарцуулсан тухай гэр бүлийнхэн нь дэлгэв

0 сэтгэгдэлүүд

“Friends” цувралаар дэлхий даяар танигдсан жүжигчин Matthew Perry-ийн амьдрал, алдар нэрийн цаадах тэмцэл болон донтолттой хэрхэн олон жил нүүр тулсан тухай шинэ баримтат кино Netflix-ээр гарахаар болжээ.

“The One About Matthew Perry” нэртэй уг бүтээлд түүний гэр бүлийнхэн, ойр байсан хүмүүс болон эдгэрэлтийн замыг нь мэдэх хүмүүс дурсамжаа хуваалцсан байна.

Баримтат киноны трэйлерээс харахад Matthew Perry-ийн бага насны мөрөөдөл, жүжигчин болох хүсэл, “Friends”-ийн ачаар асар их алдар нэрд хүрсэн үе болон үүний дараа тулгарсан дотоод бэрхшээлүүдийг зэрэгцүүлэн харуулах аж.

“Алдар нэр миний доторх хоосон зайг нөхөөгүй”

Matthew Perry багаасаа хүмүүсийг инээлгэх, алдартай жүжигчин болохыг хүсдэг байсан. Гэвч мөрөөдөлдөө хүрсэн ч алдар нэр бүх асуудлыг нь шийдээгүй талаар тэр өөрөө ярьжээ.

Баримтат кинонд түүний хэлсэн үг:

“Би алдартай болох үедээ үнэхээр их аз жаргалтай байсан. Гэтэл дараа нь ‘Өө, энэ чинь миний дотор байгаа асуудлыг засчихсангүй. Миний бодож байсан шиг зүйл болсонгүй’ гэж ойлгосон”

хэмээн гардаг байна.

Энэ хэсэг нь Perry-ийн хувьд карьерын оргилд хүрсэн ч сэтгэл доторх хоосрол, ганцаардлын мэдрэмж арилаагүйг харуулахыг зорьжээ.

Донтолтоос ангижрахын тулд 7 сая ам.доллар зарцуулжээ

Түүний эгч Mia Perry Bowick ахынхаа эдгэрэхийн төлөө хийсэн тэмцлийг дурссан байна.

Тэр:

“Ах маань дүүргэж чаддаггүй хоосон, ганцаардмал мэдрэмжийнхээ талаар байнга ярьдаг байсан. Тэр эрүүл болохын төлөө 7 сая ам.доллар зарцуулсан. Өөрийн өвчнийг хэр ноцтой авч үздэг байсныг энэ тоо харуулна”

гэжээ.

Matthew Perry амьдралынхаа турш донтолттой холбоотой асуудлаа олон нийтээс нуухгүй ярьж, эмчилгээ, сэргээн засах хөтөлбөрүүдэд удаа дараа хамрагдаж байсан юм.

Өөртэй нь ижил асуудалтай хүмүүст туслахыг хүсдэг байжээ

Шинэ баримтат кино зөвхөн Perry-ийн хүнд үеийг бус, бусдад туслахыг хүсдэг байсан талыг нь ч харуулах аж.

Эдгэрэлтийн явцад түүнтэй танилцаж байсан хүмүүс Matthew Perry өөрийн туулсан туршлагаа ашиглан ижил төрлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийг хичээдэг байсан талаар дурсжээ.

Тэдний яриагаар Perry зөвхөн өөрөө донтолтоос гарахын төлөө тэмцээгүй, бусдын амьдралд ч эерэг нөлөө үзүүлэхийг хүсдэг байжээ.

Netflix аравдугаар сарын 27-нд гаргана

“The One About Matthew Perry” баримтат киног Mary Robertson найруулсан байна.

Уг бүтээл Netflix платформд аравдугаар сарын 27-нд нээлтээ хийх бөгөөд Matthew Perry-ийн амьдралыг зөвхөн “Friends”-ийн од гэсэн өнцгөөс бус, алдар нэр, ганцаардал, донтолт, эдгэрэлттэй хийсэн урт тэмцлээр нь харуулах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх